
Хурим найрын цаг ойртож буйг ч хэлэх үү, урлаг соёлын оддын тухай сонирхолтой мэдээлэл цацагдсаар. Тэр бүхнээс гавьяат жүжигчин И.Одончимэгийн хурим олны анхаарлыг татаж байгаа нь нууц биш. Залуухан нөхөр нь алмаазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэж, хуримлах хүсэлтээ илэрхийлсэн гээд л “Х-Түц” продакшнаас төрсөн эл хосын талаархи романтик гэмээр яриа энд тэндгүй тархсан. Сүндари охиноо халамжтай асрагчийн гарт даатгасан жүжигчин бүсгүй нэвтрүүлэг хөтлөн завгүй яваа бөгөөд хурим найрын тухай асуудлын талаар бодсон зүйл байхгүй гэжээ.
Тэр ч байтугай хоёр дахь амьдралаа зохиож, өөрөөсөө 14 насаар дүү залуутай амьдарч байгаагаа азтайд тооцдог түүнд хуримлах нь хэтэрхий оройтсон зүйл гэж үзэж буйгаа ч дотны хүмүүстэй цухуйлгажээ. Хошин урлагийн ертөнц дэх “алаг нүдэн” маань ийн хуримын тухай ганц ч үг унагахгүй яваад итгэж ядсан зарим танил нь И.Одончимэг рүү утас цохиж “Яагаад хуримын урилга явуулахгүй байгаа юм бэ” гэж хүртэл гоморхсон сурагтай.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ