Автобус осолдуулсан жолоочийг эрэн сурвалжилсаар байна
2012-09-26

Өчигдөр өглөө Гачууртын автобусны буудлын ойролцоох гүүрэн дээрээс хажуу жалга руу нь “Атибус” компанийн автобус унаж аваар гаргасан. Дотор нь сууж явсан 10 гаруй зорчигчдын гурав нь хөл болон хүзүү гартаа хүнд бэртэл авсан учраас Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмчлүүлж байна.  Харин жолооч нь согтуу байсан учраас замын цагдаагийнхан авч явсан. Түүнээс цагдаагийнхан эхний байдлаар тайлбар мэдүүлэг авсан байна. Энэ талаар бид БЗД-ийн ЗЦТ-ийн олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяраас тодрууллаа. -Автобусны үндсэн жолоочийнх нь согтолтын зэрэг хэр байсан бэ? -Осол гарсан газар замын цагдаагийнхан очиход тухайн өдөр үйлчилгээнд гарах байсан н.Дагвадорж гэх жолооч ослын газарт байсан. Түүнээс тайлбар мэдүүлэг авахад “би жолоогоо бусдад шилжүүлсэн нь үнэн” гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл буруугаа хүлээгээд байна. Тэрээр “Атибус” компанийнхаа “Г” гэх нэртэй жолоочдоо жолоогоо шилжүүлсэн гэж яриад байгаа. Харин түүний согтолтын зэргийг багажаар шалгахад 0,46 хувьтай гарсан. Энэ нь жолоодох эрх хасах хэмжээний зэрэг гэсэн үг. - Тухайн автобусыг жолоодож яваад аваар гаргасан жолооч олдсон уу? - Тэр хүнийг ЗЦГ-ынхан “Атибус” ХХК-ийнхантай хамтран эрэн сурвалжилсаар байна. Өөрөөр хэлбэл тэр жолооч хэргийн газраас зугтчихсан. Гэхдээ ийм утгатай тайлбарыг  н.Дагвадорж жолооч л өгч байгаа юм. Үнэхээр жолоогоо бусдад шилжүүлж, өөрөө хажууд нь сууж явсан уу, үгүй юу гэдэг нь эцсийн байдлаар нотлогдоогүй байна. Бид тухайн автобусанд зорчиж явсан 30 орчим насны бүсгүйтэй ярилцлаа. -Автобусанд хичнээн хүн явсан бэ? -10 гаруй хүн явж байсан. Хоёр эмээ, нэг эгч  айхтар гэмтсэн.  Хүүхдүүд ч бас гэмтсэн. -Хичнээн хүүхэд байсан бэ? -4-5 -Хүүхдүүдийн тархи, толгой хагарсан уу? -Сайн мэдэхгүй байна аа. Ямарч л байсан нэг хүүхдийн толгойноос цус гоожчихсон байсан. - Таны бие гайгүй юу? -Өрөөсөн хөл гишгэж болохгүй байна. Толгой, тархи өвдөөд, дотор муухайраад байгаа. - Жолооч нь хэд орчим настай хүн байсан юм бэ? Яагаад гүүрнээс уначихав... - Мэдэхгүй байна аа. Сайн анзаараагүй. Гэхдээ өндөр бор залуу байсан. Жолоо барьж явсан хүн нь жинхэнэ жолооч нь биш юм байна лээ. Манай баазын жолооч гээд ярьж байсан. Өчигдөр орой архи уусан гэж ярьж байсан. Баахан хүн орилолдоод явчихаар автобус жолоодож байсан хүн нь зугтаагаад явчихсан гэсэн. Б.Батцэцэг
Shuud.mn
Сонин хачин
lfk:
овоо муу гар уу
2012-11-19