Монголын нүүрсний үнэ өсчээ
2011-10-31

Монгол Улсын төсвийн орлого зэсийн хэт хамаарлаас ангижирч, нүүрс хүч түрэн орж ирээд байгаа. Есдүгээр сард  нүүрсний орлого 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь зэсийн баяжмалын экспортын орлогоос хоёр дахин илүү үзүүлэлт юм. Ерөнхийдөө үнийн өсөлтөөс хамааран манай улсын чулуу нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа аж.  Өвөрмонголын зах зээл дэх нүүрсний дундаж үнэ  есдүгээр сарын байдлаар тонн тутамд 103.0 ам.долларт хүрч оны эхнээс 1.4 дахин өссөн бол  Монгол улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамд 118.1 ам.долларт хүрч оны эхнээс 2.0 дахин, өмнөх сараас 1.1 дахин өсчээ.

Оны эхний 9 сарын байдлаар нийт 3348.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 65.3 хувь  буюу 1095.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нийт экспортын 41.8 хувийг чулуу нүүрс, 22.3 хувийг  зэсийн баяжмал, 9.0 хувийг  төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна.

“Бороо Гоулд” ХХК 1655.9 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улс руу, Монголбанк 684.7 кг алтыг Их Британи улсад тус тус экспортолсон байна.

Зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын биет хэмжээ буурсан нь нийт экспортыг  74.0 сая ам.доллараар бууруулахаар байсан  ч  чулуу нүүрс, төмрийн хүдэр,  боловсруулаагүй нефть,  жонш, лейцит, нефелинт сиенитийн экспортын өсөлтөөс шалтгаалан 287.8 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 1075.2 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээг  өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Odoo gants zes, nuursnees gadna bas oor eh uusveree oloh heregtei. Uran, neft, baigaliin hii edgeer bayalgaa ashiglasan uildverlel geed hiih yum zondoo baina daa
2011-10-31
Ямар ойлгомжгүй Гарчиг вэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ
2011-10-31