Монгол зураачдын үзэсгэлэн Шведэд нээгджээ
2012-10-01

Шведийн Вант Улсын Норршопин хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Соёлын үдэшүүд” арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд залуу уран бүтээлч О.Ангарагсүрэн, Ж.Анунаран, Ш.Тамир нарын “Монгол: Эрт ба эдүгэ” сэдэвт уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэжээ. Монгол зургийн онцлог, хувьсал өөрчлөлт, XXI зуун дахь шинэчлэлтийг харуулсан энэхүү үзэсгэлэнг залуу зураач, уран бүтээлчдийг дэмжих “Тунамал төгс” төрийн бус байгууллага, Шведийн чөлөөт уран бүтээлч ДэМулан нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин