Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана
2012-10-02

Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIV хурал өнөөдөр 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт болох гэж байна.Тус хурлаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013-2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай болон энэ чиглэлээр эрчим хүчний салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулах юм. Мөн Зам тээврийн яамнаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл өгнө. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin 2:
Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2012-10-08