
1906-1907 онд Өвөр Кавказад банк дээрэмдэхээр төлөвлөж, зохион байгуулж байжээ.
Найман удаа баривчлагдаж, цөлөгдөж, дөрвөн удаа оргожээ.
Кинон дахь сексийн үзэгдлийг хүлцэж чаддаггүй байсан бөгөөд энэ нь түүнийг галзуурах шахам болгодог байж.
Дайллага цайлган дээр орос ардын дуу дуулах дуртай байсан.
Ном унших үнэхээр дуртай, гэр, ажлын өрөө, зусландаа асар том номын сантай байсан бөгөөд голдуу түүх, гүн ухаан, марксизм, эдийн засгийн ном байжээ.
Шашингүйн үзлийн ном зохиолыг үзэн яддаг, үүнийг “шашны эсрэг хаягдал цаас” гэдэг байжээ.
Гүрж, орос, эртний грек хэл мэддэг байсан, түүнчлэн шашны сургуульд сурч байхаасаа шашны слав хэл мэддэг байжээ. Зарим судлаачийн нотолдгоор, англи, герман хэл мэддэг, номонд унгар, франц хэлээр тэмдэглэл хийдэг байжээ. Армян, осетин хэл мэддэг байсан байна. Гэсэн ч Троцкий нэг удаа өгсөн ярилцлагадаа, “Сталин гадаад хэл ч мэддэггүй, гадаад орны амьдралыг ч мэддэггүй” гэж хэлсэн байдаг.
Баримт бичиг, захидал зэргийг маш алдаа мадаггүй бичдэг байсныг мэдэх хүмүүс олонтаа дурдсан байдаг байна.
Хүүхэд байхдаа гараа гэмтээсэн учир 1916 онд цэргийн албанд тэнцэхгүй гэж үзжээ.
“Цинандали”, “Телиани” дарс л уудаг байж. Заримдаа коньяк ууна, цагаан архи огт амсдаггүй байжээ.
Сталин өдөр тутмын амьдралдаа тоглоом шоглоом хийх дуртай байж. Бас зураг зурах дуртай байсан гэнэ.
ЗСБНХУ-д соёл, амралтын олонх цэнгэлдэх хүрээлэнг Сталины санаачлагаар барьжээ.
Лениний “Дөрөвдүгээр сарын сэдвүүд”-ийг (тухайлбал, хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг социалист хувьсгал болгон өөрчлөх тухай түүний санааг) дэмждэггүй байсан ч, удалгүй санаа бодлоо нэлээд түргэн өөрчилж, газар, дайн, социалист хувьсгалын тухай асуудлаар Ильичийг дэмжиж байжээ.
Намын дээд удирдлагад байсан эхний 10 жилд Сталин огцрох тухай хүсэлтээ гурван удаа гаргаж байжээ. Гэхдээ энэ хүсэлт нь бусад нөхдийг шалгах ээлжит шалгалт байсан гэдэг.
“Хэрхэн санал өгсөн нь чухал биш, харин хэрхэн тоолсон нь чухал”. 1934 онд намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн дараа Сталин ингэж хэлжээ.
Мина эрэгч шархадсан Жульбарс нохойг 1945 оны ялалтын парадын үеэр түүний шинельд ороон, Улаан талбайгаар авч явжээ.
Дайны үед Василий Сталинд генерал цол олгуулахаар 12 удаа тодорхойлж байсан ч Сталин тухай бүрт нь хүлээж аваагүй байна.
70 насных нь ойгоор түүнд өгсөн бэлгийн жагсаалтыг 1949 оны арванхоёрдугаар сараас 1953 оны гуравдугаар сар хүртэл сонинуудад нийтэлж байжээ.
Америкийн “Таймс” сэтгүүл оны хүнээр хоёр удаа тодруулж байжээ. Эхний удаа 1940 оны нэгдүгээр сарын 1-нд Гитлертай үл довтлох тухай гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлт-Финийн дайныг эхлүүлж, улмаар дэлхийн улс төрийн тавцанд хүчний тэнцвэрт байдлыг өөрчилсөн гэж тодруулсан байна. 1943 оны нэгдүгээр сард мөн сэтгүүл түүнийг дахин “Оны хүнээр” тодруулжээ.
Сталиныг нас барсан өдөр Израильд үндэсний гашуудал зарласан байна.
2004 оноос өмнө Будапешт хот, 2007 оныг хүртэл Кошице хотын (Словак улс) хүндэт иргэн байсан бөгөөд одоо болтол Чехийн Ческе Будеевице хотын хүндэт иргэн ажээ.
Хуучин ЗСБНХУ болон Оросын бүгд найрамдах улсуудад Сталины нэртэй 30 гаруй гудамж одоо болтол байдаг.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ