Цаг хугацааны ажлууд хийгдээд байна
2012-10-2

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн дагуу санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 2-ноос өмнө  сумын сонгуулийн хороог байгуулж харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэх ёстой билээ. Мөн санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө эхлэн санал авах өдөр хүртэл Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудастаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулна. Энэ хугацаанд багтаан нам, эвслийн салбар байгууллага сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн байх бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо  сонгуулийн зардлын дээд хэмжээ батлахаар хуульд заажээ. 10 дугаар сарын 2-ноос өмнө Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, Хилийн цэргийн удирдах байгууллага 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг тус тус гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад  өгсөн байхаар хуульд заажээ  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин