Бидний гашуудах хийгээд оршуулгын соёл
2012-10-03

Хүмүүн бид урт насалж удаан жаргах  ганцхан эцсийн нэгдмэл хүсэлтэй. Үүний тулд бид эрүүл саруул байж, сайн сайхан орчинд амьдрах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн Хууль иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулахын сацуу түүнийг хангахын тулд  “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй “гэж хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр манай улсад бидний амь нас хэрхэн хамгаалагдаж, амьд явах баталгаа яаж хангагдаж байгааг бид өөрсдөө мэднэ. Монгол хүнд эрүүл амьдрах, ажиллах орчин хязгаарлагдмал байна. Тиймээс бид олноороо, даанч залуугаараа хорвоогоос эрт халин одож,  цөөхүүлээ бид чинь дэндүү их уй гашуудалтай байна шүү дээ. Бидэнд амьддаа бие биесээ хайрлах, “таалал төгссөн” хойно нь хүндлэх соёл үгүйлэгдэж байна. Бидний “насан өөд” бологсодтойгоо харьцах соёлын талаар, таалал төгссөн иргэн хэний гарт очиж, хойд насных нь (хэрэв үнэхээр байдаг бол) хувь заяа хэрхэн шийдэгдэж байгаа талаар ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрэх цаг нэгэнт болжээ. Зарим нэг нь үхэл ярьсан ёрын хүн хэн бэ гэж эвгүйцэж магад. Бидний төрсөн нь болоод үхэх нь туйлын үнэн. Тиймээс энэ асуудал биднээс тасархай, эвгүйцэн сэжиглэмээр зүйл биш юм. Гашуудал “Насан өөд болсон” хүнээ эцсийн замд нь үдэх ёслол  хүний амьдралын хамгийн гашуудалтай бөгөөд хүндэтгэлтэй зан үйл юм. Нийгмийн хөгжил, хүний амьдрах орчны өөрчлөлтөөс хамааран энэ зан үйл өөрчлөгдсөөр иржээ. Өнгөрсөн зуунаас хотжин суурьших хөдөлгөөнд орж, “шашинаас ангижирсан” монголчууд бидний оршуулах ёслолд өөрчлөлт гарч албан ёсны нийтийн оршуулгын газрууд бий болж эрүүл ахуйн тодорхой хэм хэмжээнүүд үйлчлэх болсон билээ. 1990 оноос нийгэмд гарсан өөрчлөлтөөр чөлөөт байдалд шилжсэн бидний оршуулгын зан үйл ч илүү чөлөөтэй, замбараагүй боллоо. “Талийгаачаа” хэрхэн нутаглуулах нь зөвхөн “талийгаачийн” өөрийн болон түүний ар гэрийхний асуудал биш юм. Төр иргэнийхээ амь насны аюулгүй байдлыг хамгаалах ёстойн нэгэн адил “таалал төгссөн” иргэнийхээ амгалан тайван нойрсох нөхцөлийг хангах ёстой. Бид “насан өөд” бологсоддоо дэндүү хүйтэн, хүнлэг бус хандаж байна. Бидний өөд болсон хайрт хань, ээж аав, эмээ өвөө, ах эгч, дүү магадгүй төрүүлж өсгөсөн хүүхдээ нутаглуулсан, тэдний минь амгалан нойрсох тэр газар хогийн цэгнээс ялгарахгүй болжээ. Чимээгүй хот хамгийн хүндэтгэлт газар байх байтал хүний айдас хүйдэс хүргэсэн хамгийн хүйтэн орчин болжээ. Хагацал зовлон анх үзэж яахаа мэдэхгүй тулгамдаж буй хүн, хүүхэд багачуудад  сэтгэл зүйн дэм, ажил явдалыг гүйцэлдүүлэхэд нь зөвлөгөө өгөх газар алга. Энэ чиглэлийн үйлчилгээг өнөөдөр лам нар ерөнхийд нь гүйцэтгэж байна. Манайд ламын мэргэжил эзэмшүүлэх нэгдсэн сургалтын болон мэргэжлийн хяналт байдаггүй учраас тэдний дунд наад захын харьцааны соёл,  эрүүл ахуйн мэдлэг байхгүй, хаана хэнд юу хэлэхээ ч мэддэггүй, бодолцдоггүй  лам олон байгаа нь харамсалтай. Тэдний айлдах зүйлс нь зарим талаар “талийгаачаа”-ыхаа төлөө гашуудахаас илүү түүнээс айж эмээх, цээрлэх сэтгэгдэл төрүүлэх юм. Жишээ дурьдваас: ээжийг минь “бурхан” болсоны дараа ирж ном айлдсан багштан үхээрийн бузар гэдэг үгийг удаа дараалан хэлэхийг би тэвчилгүй үүнээс арай өөр үг хэрэглэхийг хүссэн ч талаар болов. Найзын минь нөхөр “бурхан” болсоны дараа хүүхдүүд нь аавых нь сүнс  тэнэсэн байна хэмээх үгийг удаа дараа сонсоноос болж аавыхаа төлөө гашуудах бус харин ч айдаст автан шөнө ч унтаж чадахгүй нэлээд хугацаанд шаналсаныг санаж байна. Тэр бяцхан толгойд бий болсон эвгүй төсөөлөл хэдий удаан тэнд хадгалагдаж, хэр их шанлахыг лам ч хэлж мэдэхгүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Би бурханыг үгүйсгээгүй гэдгээ энд онцгойлон хэлье. Хүний амьдралын хамгийн эмзэг мөчид  юуг яаж хэлэх вэ, яаж ойлгуулах вэ гэдэг  чухал юм.  Дэндүү дуулгавартай сүсэгтэн олныхоо зовлонг улам том зовлон болгодог лам нартаа шаардлага тавих цаг болжээ. Оршуулга Ихэнхи цогцос хадгалах газруудад үйлчлэх ёстой наад захын дүрэм, журам  хэрэгжихгүй байна. Олон улсын стандартанд цогцосыг 2-5 хэмд хөргөх байдлаар хадгалах ёстой байтал манайд ихэнхдээ хөлдөөдөг болжээ.  Бид “бурхан болооч”-ийхоо хүйтэн биед нь хүрч зөхрөн үнэхээр амьгүй болсоныг нь мэдэрдэг гэж ярьдаг. Тэртээ тэргүй хөлдчихсөн цогцосноос ямар мэдрэмж авах вэ та өөрөө ийм зүйлтэй учраагүй бол төсөөлөөд нэг үз дээ. Би нэгэн эмнэлгийн удирдлагад энэ талаар гомдолоо илэрхийлэхэд албан өрөөндөө тамхи уйгуулан суух тэр эмнэлгийн дарга ийм  асуудал ярьж яваа чинь сонин л юм байна бидэнд өөр арга алгаа гээд тоосонгүй билээ. Ингээд энэ хавар эрүүл мэндийн дэд сайд Цолмонд хандан байдлыг танилцуулан, манайд оршуулгын хууль гэж байгаа эсэхийг лавласан боловч хариу авах аз байсангүй. Манайд оршуулгын хууль гэж байдаггүй ч хөрсөнд авслан оршуулах болон чандарлан оршуулах хоёр төрөл зөвшөөрдөгийг олж мэдлээ. Хөрсөнд оршуулахад газар олгохдоо яг хаана, хэдий хэмжээний гэсэн нарийн бүртгэл байхгүй, шарил хоорондын зай, гүний хэмжээ ямар байх вэ гэх мэт тодорхой стандарт байхгүй, энэ талаар хүмүүст зөвлөгөө, зааварчлага өгдөг мэргэжилтэн байхгүйгээс чимээгүй хот улам замбараагүй болжээ. Бидний талийгаачаа хэдэн жилээр эргэж тойрдоггүй  уламжлал, оршуулгын газрын шарил засах, сэргээх үйлчилгээ байхгүй, улсын бүртгэл зөвхөн иргэнийхээ нас барсан огноо зэрэг ерөнхий мэдээ цуглуулдаг зэрэг дутагдалаас үүдэн хэдэн жилийн дараа  “бурхан болоочоо” ар гэрийхэн нь ч, улс ч олж тогтооход хүндрэлтэй. Сүүлийн жилүүдэд “ил тавих”  оршуулга багагүй хийгддэг болсон нь нэг талаас шашны нөлөө нөгөө талаас санхүүгийн боломжтой холбоотой. Нас баралтын тоо манай улсын хэмжээнд, нийслэл, орон нутгуудад ямар байгаа талаар мэдээлэл олж чадсангүй. Гэвч энэ тоо өндөр гарах нь мэдээж. Жилд хэдий хэмжээний газар оршуулгын зориулалтаар зөвшөөрөгддөг талаар мэдээлэл алга. Оршуулгын газрын зохион байгуулалт хот байгуулалтын бодлого, төлөвлөгөөнд маш нарийн тусгагдах ёстой. Харин яаж тусгагдаг, биелэлт нь ямар байдаг талаар мэдээлэл алга. Манайд нэн дариу хэрэгтэй хуулиудын нэг нь оршуулгын хууль.  Иймээс барилга хот байгуулалт, эрүүл мэнд, хууль зүйн яам болон нийслэл, аймгуудын удирдлагуудад иргэдэдээ хандлаа. Хорвоод хүн мэндлэхэд гэр дүүрэн баяр хөөр угтаж харин хорвоогоос халин одоход нь  гэр бүл, хотол олноороо тэр ч бүү хэл улс үндэстэн, даян дэлхий гашууддаг. Мэдээж халин одож буй тэр хүн хэрхэн амьдарч, өөрийн  гэр бүл, хотол олны сайн сайхны төлөө юу хийж бүтээсэн бэ гэдгээс түүний төлөө гашуудах хүний тоо, зар хүрээ ямар байх нь шалтгаална. Т.Болдгэрэл          
Shuud.mn
Сонин хачин
sergelen:
amia horolwol ter hund orshuulah yslol hiihu?
2020-09-06
Hulan:
Tiim iveel jiltei hun ni hureh ystoi hervee tanii aav eej ungursun bol sharild bi hursen hunee aav eej shigee adil hairlaj hundleh ystoi baidag ym bn lee say manai aav nas barsan aaviin maani hurgen ah sharild bi hursen tiimees odoo bi aav shigee hairlaj hundelj yvdag
2019-04-09
Оюу:
nadad hariulj uguuch sharild ehelj gar hvrsen hvn hvndtei hvn gsn vg vv
2018-08-07
Hulan:
Tiim iveel jiltei hun ni hureh ystoi hervee tanii aav eej ungursun bol sharild bi hursen hunee aav eej shigee adil hairlaj hundleh ystoi baidag ym bn lee say manai aav nas barsan aaviin maani hurgen ah sharild bi hursen tiimees odoo bi aav shigee hairlaj hundelj yvdag
saraa:
ene sauudliig daruihan uurchluh tsag bolson shuu humuus min, aaviigaa suulchiin zamd ni udej baihdaa tsaraig ni harj bolohgui bas 5 jil gazar deer ni ochij bolohgui gej neg lam aildaad unen ch uim hudalch uim uu daanch muu ejiigee bodood ter bugdiig dagasan daa , odoo bol za estoi demii uim yarj bna gej helne dee
2017-07-21
ganbayr:
ene asuudliig oorchloh tsag n bolsoon
2012-10-10
zochin:
yag unen
2012-10-08
Ta uneheer zov asuudliig hondoj zov yam bichlee.Iim asuugal tohioldoogui ger bul gej barag bhgui bhaa. Minii huvid zovlon medehgui taliigaachaa sharil hadgalah gazraas avahda,avaachad hodooluulehdee ter aimshigtai gazar orhiod yavahdaa setgel mini aimshigtai emzeglej bilee. ene asuudliig neg hun bichih bish niiteeeree demjij tsag bolson. tand bayarlalaa.
2012-10-08
zochin:
neeree l haashdaa uheh n unen sh dee. tiim yum chini yund n zailshiih ve. ene asuudlig avch uzeh l yostoi.
2012-10-08
Tsetsegee:
B.boldgerel tanid bayrlalaa manai mongold ene asuudaliig urid omno ingej hondoj bgaagui tanii niitleliig olon olon hun unshij ene asuudliig ajil hereg bolgood ene asuudliig zohitsuusan huuli durem gargaasai gj husej bna
2012-10-07
Zorig:
yunii omno ene niitleliig bichsen Boldgerel egchdee bayrlalaa tanii niitleliig olon olon mongolchuud maan unshij ene asuuliig ajil hereg bolgoosoi gj husej bna
2012-10-06
ene asuudliig yaj shiideh gej baigaagaa tur zasag irgendee tailagnadag baih yostoi. hen ch ene talaar yu hiij baigaag yaridaggui. saya setgegdluudiig unshij uzlee. ene ajliig hariutsdag gants hoyor hun bas bichsen baih shig baina. ta nar tiim yum hiigeed orshuulgiin gazar yamar ch asuudalgui baigaa yum bol teriigee tv eer yari l da. hudlaa setgegdel deer olon yum hutsahaa bolioch. statistik medee baigaa l gene. ter medee baihaar yahiin, yu uurchlugdhiin.
2012-10-05
orshuulgiin gazar aimshigtai baina gej yariad l ungurdug bolhoos hen ch toodoggui shuu dee. mongol hun amid baihda ch une tsenegui, uhsen hoinoo bol shuud hog deer hayagddag gej harin heleed bainashde. mongol hun bolj tursunduu gutarmaar. uhsiihee daraa yaj ter aimar gazar hevteh ve. eee uhmeergui bainaa
2012-10-05
оршуулгын газрын байршлыг өөрчилж шинэ шийдлээр шинээр хийгээсэй. үүнийг үнэхэр их хүсэж байна
2012-10-04
маш зөв асуудал хөндсөн байна.
2012-10-04
Unshigch:
Emzeg murtuu ter bolgon humuus zoriglon bichdeggui asuudal hundsund baina. Lam nariin talaar zuv buguud zorigtoi shuumjlel bichjee.
2012-10-04
Болдгэрэл:
Та хаягаа зөв бичсэн эсэхээ шалгана уу, буцаж ирээд байна.
2012-10-04
маш зөв санаачлага гаргаж байна. энэ Германд сургалт явуулаад байдаг хүүхэн мөн байнадаа. эх орныхоо төлөө бас зүгээр суухгүй санаачлага гаргаж байгаад баярлаж байна
2012-10-04
энэ асуудлыг хөндөх хэрэгтэй. манайх харанхуй бүдүүлэг хүй нэгдлийн үеийнхээс ялгарах юмгүй байгаа шүү дээ
2012-10-04
Зочин:
Энэ талаар арга хэмжээ авах нь зүйтэй. Чухал асуудал хөндөж бичсэн байна. Ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх, хууль журам дүрэм санаачлах, хариуцлагатай байх гээд холбогдох хүмүүс нь анхаарна гэж найдаж байна.
2012-10-04
ene shuumjlel bichsen humuusiig bi gaihaad biana. hen negniigee aldaj amidiin hagatsal uzeegui humuus bol medehgui lde. yag tiim zuil tohioldson muchid yamar hetsuu baidag bolood manaihan yamar hunleg bus humuus ve gedgiig oilgoj avdag yumdaa. yahav ulaanbaatar hotod bol yanz buriin zuvluguu ugduh eneter uilchilgee baidag gesen. hudu oron nutagt baidal yamar baidag gej sanana. ene uneheer aimshigtai. humuusiig gashuudahaas umnu aidas huidest avtuuldag. boldgerel gej ene emegteitei holbogdmoor baina. sanal soliltsoj ene baidliig uurchluhiin tuluu hamt temtsi. minii mail hayag erdenchuluun_82@yahoo.com
2012-10-04
Болдгэрэл:
Та хаягаа зөв бичсэн эсэхээ шалгана уу, буцаж ирээд байна.
huue mangar mal mini.medeej bichsen huniih ni zurag l bj taarna sh dee
2012-10-03
uneheer zuv sanaa bna.europagiin standartiig nevtruuleh heregtei
2012-10-03
mash zuv mash sain niitlel bichsen bna.amjilt
2012-10-03
Зураг нь бичсэн хүнийх нь үү эсвэл талийгаачийнх юм уу
2012-10-03
Болдгэрэл:
Цаг гарган нийтлэлийг маань уншиж санал, шүүмжлэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Ингэж л олноороо санаа оноогоо хуваалцаж байж өөрчлөлт хийж чадна шүү дээ. Статистикын мэдээлэлийн талаар гарсан шүүмжлэлийг хүлээн авлаа. Нийтлэлийн дагуу та бүхнээс гарсан дэмжлэг, санал, шүүмжлэлийг тусган олон хүний дуу хоолойг нэгтгэн төрийн байгууллагуудад хандах болно.
2012-10-03
Болдгэрэлд:
Цолмон сайдад биш уг нь хууль зүйн яамны Удвал сайдад хандах байж дээ. бухимдаж болно, бусдыг битгий гүжирд
2012-10-03
зөвлөмж:
түрүүчийн 7 хоногт танайхан Хангарьд ордноор сониноо захиалаарай гээд уг нь явж л байсан даа. өөрийн чинь олохгүй байгаа, байдаггүй гээд байгаа асуудлыг хариуцдаг газрууд тэр ордноор нэг байгаа ш дээ. ХЭ ХЭ марзан зантай юм бэ
2012-10-03
Болдгэрэлд:
Цолмон сайдад биш уг нь хууль зүйн яамны Удвал сайдад хандах байж дээ. бухимдаж болно, бусдыг битгий гүжирд
зочин:
талийгаачаа оршуулсан хүмүүс шарилыг нь тордох ёстой болохоос төр үүнийг ҮНЭГҮЙ хийхгүй ш дээ.өөрсдөө энэ сэтгүүлчийн бичснээр айж ичээд гайхаад байвал мөнгө төлөөд өөр хүнээр хийлгэж бас болно. сайн бодож судалж үгээ хэлж, бич. зөв асуудал хөндсөн ч бусдын хийж байгааг битгий үгүйсгэ л гээд байна.
2012-10-03
Davaa:
ene uneheer hunduh yostoi sedev, bidnii hairlaj hundelj bsan humuus bid ch bas hezee negen tsagt ene horvoogoos yavna gehdee hiisen uil, gishgesen murtei bsan humuust unuugiin ene niigem uhsen hun ug heldeggui gegcheer arai ch denduu handaad bh shig bna, ene sedviig demjij neg tiish ni bolgohiig urialj bna
2012-10-03
irgen:
bodoj tsegtslex asuudal yax argagui mun bna,
2012-10-03
Б.Эрдэнэчимэг:
Uneheer anhaarlaa handuulahgui bol bolohgui bolson sedviig hundson baina. talarhaj baina.
2012-10-03
бидний харанхуй бүдүүлэг байдлыг лам нар бол харин ашиглах шиг л болдог ш дээ. лам агаа нар бол хүн үхлээ гээд дуудангуут бөөн баяр болж ирэнгүүтээ дур зоргоороо тэнэгдэж өгдөг. тэрийг хаяь энийг шатаа гэж шаагаад л. жинхэнэ луйварчид чинь тэд шүү дээ.
2012-10-03
uneheer setgel gutarmaar mongol hun bolj tursunduu haramsmaar setgegdel orshuulah yosloliin uyer turdug. manai mongol hun uhsen hoino bitgii hel amiddaa ch unetenegui bolson tsagdaa. ug ni iim sanaachlaga gargaad uunii tuluu temtsej etssiin dund ni mongoliin orshuulgiin gazruud emh tsegtstei saihan, taliigaachiddaa hundetgel uzuulj bolohuits gazar bolguul sain baina. gevch ene huuhen iim uureg huleegeeguig medej bainalda. gehdee sanaachlaga gargasan yum chini ajil hereg bologohd huchee bas zoriulaarai. amjilt
2012-10-03
ene asuudal bol mash chuhal. yahav ajluud hiigdej baigaa ch irgeded yamar ch medeelel uguhgui baigaa ni hudlaa bish. ulaanbaatar hot bol tamiin oron shuu dee. end bid nas baragsdiigaa orshuulaad ergej toirch hundetgej sanan dursah yamar ch bolomjgui. bi niitleg asuudal yarij baina lda. yahav mungu tugrugtei humuust bol tiim bolomj bii. tiim gazar ch bii bolson. gevch mongol ulsh chini mungutei hunii husliig biylulj tedend zoruilj bid amidarch baiga bish shuu dee. orshuulgiin gazruudiig emhlej yanzalah ene ajild tusviin hurungiig zarah l heregtei. muu sain yumnuud idej uudag shde. iim yumand munguu zaraachee. bi ene busguid mash ih bayarlaj baina
2012-10-03
unshigch:
ene niitleliig bichsen hynd bayar xyrgie.Unexeer xetsyy shyy za ter moorog geed baigaa gazar yag l balgas yaj oir dotniixoo hyniig aldchixaad tiim yumnaac yilj ynjaad gytarch zobood gargaxab de.ene asyydliig turiin bodlogo bolgon abch yzex tsag ali xediinee bolcon baican yumaa.Cuuliin yed 61-n garamd bgaa shine orshyylgiin gazar xarin ix yum xiij bgaa yum bilee.
2012-10-03
q3rqwer:
Baasan anyaa gj harlaa, sorry
2012-10-03
Зөв асуудал дэвшүүлжээ. оршуулгын соёл байх хэрэгтэй. Манайд хүн нас барав уу,үгүй юү лам дээр очдог. лам нар гэж пээдгэр юмнууд санааныхаа зоргоор, амныхаа хагархайгаар хэлдэг. Манай нэг хамаатны хөгшиныг хээр хая гэсэн байсан. хүүхдүүд нь дамбугайн үгыг дагана гээд ээж нь оршуулна гээд талцаж муудалцсан байсан. хээр хаяж нохой шувууны хоол болгох гэдэг буруу юм. Энэ өнгөрсөн баларсан бүдүлэг үеийн юмаа ёстой хаямаар юмаа.
2012-10-03
ehleed sain yum unshij sudalj baij yum bichij bai. 1. nas baragsadiin statistik too bol jil bur garch medeelegdej baidag. 2. nas baragsadiig gazart orshuulahad shaardagdah gazriin hemjee standart baidag yum. neg taliigchid 7m2 geed. 3. chandarlah uil ajillagaanii standart gej bas shineer garsan baigaa. 4. ulaanbaatar hotiin ergen toirond baigaa huuchin shariliin gazruudiig bugdiig ni haasan baigaa. odoo zuvhun baruun narangiin enger, ulziit horoolold gazar olgoj baigaa. ingeheer setguulch ta tsaash ni unshij sudlah yum zunduu baigaa gedgiig oilgooroi. nas barsanii daraa zuvluguu tuslaltsaa uzuuldeg company hurtel baidag yum. sain sudal. asuudal devshuulsen chin sain. amjilt
2012-10-03
S:
Aaviig mini nas barahad neg lam ; Tanaid aaviin chini hereglej bsan neg ulaan ongotei yum bn teriig haya gehed n haaya omsdog bsan hurgan dotortoi hamban ulaan deeliig n ogch bsnaa bodohod haramsdag yum. Aaviin mini muu yum ch nadad erhem bsan. Hun er n gadnaasaa bish dotroosoo l buzartdag gedgiig suuld medeed tiim yumand itgeed ogsondoo haramsdag. Humuus mini tiim yum bj bolohgui shu. Etseg ovgodiin sain yumiig unet chanartai hamt bid hayaj bolohgui.
2012-10-03
statistik ni tiim baidgiin baij. tegeed orshuulgiin vgazar hogiin tseg shig bolson ni hudlaa yumu.gadaadad baidag orshuulgiin gazriig meddgui garuud bassetgegdel bichij baih shig bn.ene emegtei ih sain asuudal hundsun bn.gol ni ineesen zurag tavisan ni taalagdsangui
2012-10-03
зочин:
талийгаачаа оршуулсан хүмүүс шарилыг нь тордох ёстой болохоос төр үүнийг ҮНЭГҮЙ хийхгүй ш дээ.өөрсдөө энэ сэтгүүлчийн бичснээр айж ичээд гайхаад байвал мөнгө төлөөд өөр хүнээр хийлгэж бас болно. сайн бодож судалж үгээ хэлж, бич. зөв асуудал хөндсөн ч бусдын хийж байгааг битгий үгүйсгэ л гээд байна.
шалгасан хүн:
хэ хэ нээрээ статистикийн 2011 оны эмхэтгэлийн 95-р хуудаст байна.
2012-10-03
мэддэг хүн:
харин тийм статистик, газар гээд холбогдох байгууллагаас нь ядахдаа асуугаагүй юм уу хаашаа юм. хэлээд л өгнө ш дээ.худлаа бүх юмыг хараар будах хоббитой юм уу даа.
2012-10-03
Зочин:
маш зөв санал дэвшүүлж. гэхдээ нас барсан хүний тоо Монгол улсын статистикийн эмхэтгэл, ҮСХ-ны болон түүний аймаг, нийслэлийн вэб сайтад он оноороо, аймаг, нийслэлээр байгаа ш дээ. жил бүр зарладаг даа уг нь. бодит байдлыг бас дэгэсдүүлэх хэрэггүй ш дээ.
2012-10-03
мэддэг хүн:
харин тийм статистик, газар гээд холбогдох байгууллагаас нь ядахдаа асуугаагүй юм уу хаашаа юм. хэлээд л өгнө ш дээ.худлаа бүх юмыг хараар будах хоббитой юм уу даа.
Erdenejargal:
Mash sain niitlel boljee. ene talaar tur ni ch tag irged ni ch tag baidag shuu dee. ene asuudliig avch heleltsej nas baragsdad uzuuleh hundetgeliig saijruulah tsag bolsoon
2012-10-03
энэ саналыг авч үзмээр санал бна
2012-10-03