Их хэмжээний мөнгө хулгайд алдагджээ
2010-12-21

Хан-Уул дүүрэгт байдаг “Цорс Буянт” ХХК-ийн “Аэро” баарнаас энэ сарын 18-ны өдөр хүрэн хэтэвчтэй 1 сая 90 мянган төгрөг хулгайд алдагджээ. Мөн 19-ны өдөр тус БЗД-ийн  10 дугаар хорооны оршин суугч иргэн Т-гийн тагтаар дамжин хулгайч гэрт нь орж, 30.000 ам. Доллар, 2.2000 юань болон Nokia Е-5, Xta О2 загварын гар утас эд зүйлийг хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид тогтоожээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлүүлжлүүлэн шалгаж байна. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин