НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал манай улсад айлчилна
2012-10-04

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Сильва өнөөдрөөс манай улсад айлчилна. Уг айлчлалын үеэр ноён Хосе Грациано да Сильва нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзаж, хоёр талын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцох юм. Мөн “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин