
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрөөс 2013 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал төслийн танилцуулгыг хийв.Ирэх жилээс эдийн засгийн макро орчныг сайжруулж, улмаар бодит эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авна гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн.
Өрсөлдөх чадвараа ашиглан мөнгөний ханшийг тогтворжуулах, уян хатан байлгах арга хэмжээ авахаар болжээ. Монголбанк инфляцийг ирэх онд найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн өсөлтийг тогтвортой барих зэрэг зорилт тавьсан. Өнгөрөгч жилд дээрх зорилтыг тавьсан боловч хэрэгжүүлж чадаагүй гэнэ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ