“Петрочайна дачин тамсаг” 1.3 тэрбум төгрөг төлнө
2012-10-04

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Петрочайна дачин тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллага хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Дорнод аймгийн Матад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, тус компанид байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан аж. Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг Тосон-Уул 19 дүгээр талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-д даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон ажээ. Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны  шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээлээ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
HUDUU ARAL HUDULGUUN:
OK. BAIGALI HAMGAALAH IRGENII HUDULGUUNII EBSELD BAYAR HURGUE.
2012-10-05
10 жил байгал орчныг нь сүйтгэж ашиг олчихоод ганц тэрбум төгрөгөөр амыг нь хааж байгаа юм биз дээ 10 жил сүйтгэсэн газрын нөхөн сэргээлт 13 тэрбум төгрөг л баймаар юм
2012-10-04