Ирээдүйн аварга арслангууд зодоглоно
2012-10-05

Өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1964 оноос эхлэн зохион байгуулж иржээ. Олимпийн аварга жүдоч Н.Түвшинбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн их аварга Асашёорюү Дагвадорж, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Н.Бүрэнбаатар, А.Батмөнх гээд энэ тэмцээнээс гараагаа эхэлсэн үндэсний бөхийн болоод олон улсын барилдааны сайчууд олон. 1982 улсын аваргад л гэхэд хожим улсын гарьд болсон Пунцагийн Сүхбат түрүүлж, улсын харцага Монхорын Дармаабазар, улсын начин Хэнмэдэхийн Амараа нар мөнгө, хүрэл зүүж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ медальгүй хоцорч байсан сонин түүх бий. Тэгвэл энэ жилийн улсын аварга шалгаруулах барилдаан Монгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт болох юм. Барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд зөвхөн 16 нас хүрч, иргэний үнэмлэх авсан хөвгүүд оролцоно. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
zeet:
shudraga ym gj alga daa
2012-10-06
mongol hvn:
manaihnii hiij bgaa ym gj zarim n nas daraad sahal sambai bolson ymnuud orj surguuli bagshiinhaa neriig avch garah ym shig bn lee
2012-10-06
kk:
ёстои гоё зураг баина. хөөрхөн баинаа.
2012-10-05
avarguudiig har daa, hoorhon zurag ve
2012-10-05
hehe ter evsheej baigaa avargiig har daa, beltgel byar ni hanaad nozoordog ue deeree baih shig
2012-10-05