Хууль бусаар тариа нэвтрүүлэхийг завджээ
Сэлэнгэ аймгийн гаалийн газрын ажилтнууд Наушки-Сүхбаатарын боомтоор орж ирсэн суудлын галт тэрэгний зорчигчийн тээшнээс есөн хайрцаг “Контрикал” тариаг илрүүлжээ.
Сэжигтнүүд уг тариаг хүүхдийн тэжээлийн саванд болон талхыг дотор нь нүхлэн хийж суудлын галт тэрэгний доторх эд ангид нуусан байжээ. Эл хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ