Физикийн салбарын Нобелийн шагналтан тодорлоо
2012-10-10

Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн шагнал гардуулах долоо хоног эхлээд байгаа. Анагаах ухаан, физиологийн салбарт Японы эрдэмтэн Шинья Яманака, Английн Жон Гурдон нар тулгуур эд, эсийн нөхөн сэргээлт, эд эсийн хувилалын талаархи 15 жилийн нөр их эрдэм шинжилгээний судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн билээ. Тэгвэл өчигдөр физикийн салбарын шагналтныг тодрууллаа. Францын эрдэмтэн Серже Арош, АНУ-ын эрдэмтэн Дэвид Уайнлэнд нар сүүлийн жилүүдэд квантын механикийн салбарт хийсэн  судалгаагаараа 2012 оны физикийн Нобелийн шагналтнуудаар тодорлоо. Квант физикийн онолыг харьцангуй өндөр түвшинд гаргасан тэдний судалгаа нь ирээдүйд хиймэл оюун ухаанд суурилсан квант механикийн боломжийг бий болгох магадлалтай гэнэ. Жишээ нь ирээдүйн асар өндөр хүчин чадалтай компьютер, робот зэргийг үүнд дурдаж болно. Профессорууд Стокгольмд шагналаа гардан авахдаа “Бидний судалгаа хүн төрөлхтөний ирээдүйд технологийн хөгжлийг илүү өндөрт хүргэхэд чиглэгдсэн. Гэхдээ хүсэх зүйл гэвэл зэвсэглэлд бидний бүтээлийг хэзээ ч бүү ашиглаасай” гэжээ. Тэд 1901 оноос хойш энэ салбарт Нобелийн шагнал хүртэж 191, 192 дахь эрдэмтэд болжээ. Өнөөдөр химийн салбараас хүртэх Нобелийн эзнийг тодруулах бол, маргааш утга зохиолын, 12-нд энхтайваны, 15-нд эдийн засгийн Нобелийн шагналтнуудыг тодруулна. Энэ жилийн хувьд Нобелийн шагналыг 8 сая швед крон буюу 1,2 сая ам.доллар дагалдах аж. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин