
Toyota компани 7,4 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Хэдхэн хоногийн өмнө Японы автомашин үйлдвэрлэгч Хонда компани их хэмжээний машинаа жолоочийн цонхоор ус нэвтэрч буй шалтгаанаар үйлдвэрт нь эргүүлэн татаж эд ангийг нь солих мэдэгдэл гаргаж байсан.
Тэгвэл дөнгөж саяхан Toyota компани мөн л үүнтэй төстэй шалтгаанаар 7,4 сая автомашинаа татах болжээ. Татах гэдэг нь гэмтэл үүсэх шалтгаан болоод буй автомашины эд ангийг шинээр солих боломжтой гэсэн үг.

Эргүүлэн татах дээрх 7,4 сая автомашины 1,39 сая нь Европоос, 2,4 сая нь АНУ-аас, 1,4 сая нь Хятадад борлуулагдсан гэнэ.
Ийм их хэмжээний автомашиныг үйлдвэрт нь татах тохиолдол өмнө нь 1996 онд гарч байсан бөгөөд Форд компани 8 сая автомашинаа татаж байлаа.
Тоyota-гийн мэдэгдсэнээр одоогоор автомашиныг эргүүлэн татах жолоочийн шил рүү ус нэвтэрдэг, үүнээс болж хяналтын самбарт гацаа үүсэх зэрэг шалтгаанаас болж хэн нэгэн осолдож гэмтсэн тохиолдол гараагүй хэдий ч тус компани сайн дураараа ийм шийдвэр гаргасан гэнэ.
Toyota-гийн Yaris, Vios, Corolla, Matrix, Auris, Camry, RAV4, Highlander, Tundra, Sequoia зэрэг маркийн 2005-2010 онд үйлдвэрлэгдсэн загваруудад дээрх үйлдвэрийн саатал бий болсон байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ