Баянзүрхийн Засаг дарга шалгуулна
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Цэвэр агаар төслөөс мөнгө завшсан хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг сэжигтнээр тооцон шалгах аж.
Уг төслийн хүрээнд нийслэлд оршин суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ