“Толгойт” -ын чиглэлд өөрчлөлт орлоо
2012-10-11

Зам засвартай холбоотойгоор нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байсан бол энэ удаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс “Толгойт”-ын чиглэлийн автобусаны хөдөлгөөнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Толгойтын эцсийн зогсоолд автобус, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй болсныг харгалзан зам дээр автобус буцаж эргэхийг хориглож, тойрог хөдөлгөөнөөр явуулахаар болсон байна. Ингэснээр М:4 буюу “Толгойт-Халдвартын эмнэлэг” чиглэлүүдэд өөрчлөлт орж байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин