40 сургуулийн 83 автобус сурагчдаа зөөж байна
2012-10-12

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, ЗЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийсэн. НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар “Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх” цогц арга хэмжээг хэрэгжүүлээд 40 гаруй хонож байгаа. Энэ хугацаанд ЗЦГ-ын 240 ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгаа бол  хэв журмын 80 болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид амралтын өдрүүдэд зохицуулалт хийж байгаа билээ. Мөн сайн дурын 150 ажилтан ажиллаж байгаа талаар ЗЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан хэлж байсан. Түүнчлэн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр автобус явж байгаа. Мөн 40 сургуулийн 83 автобус сурагчдаа зөөдөг болсон. Энд нэг автобустай сургууль ч бий, олон автобустай нь ч байгаа. Сургуулиуд хүүхдээ авах автобусны зогсоолынхоо саналыг өөрсдөө гаргаж өгсөн. Таксийг замын нэгдүгээр эгнээгээр явуулах тухайд Улаанбаатар хотод  таксины үйлчилгээ явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс шаардлага хангах аж ахужйн нэгж цөөхөн. Нөгөө талаар таксины зогсоолыг нь шийдээгүй байгаа талаар мэдээлсэн юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
23 p cypgyyl abtobyctoi bolcon yy abtobyctoi boloopoi
2012-10-12
ЭНЭ 40 СУРГУУЛЬ ЧИН ХУВИЙНХ Л БИЗ ДЭЭ УЛСЫН СУРГУУЛЬД ЯИАР АВТОБУС ГЭЖ БАЙХ БИШ ДЭЭ
2012-10-12