Аюулт үзэгдэл, ослын улмаас 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-10-12

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны эхний сард аюулт үзэгдэл, осол 3005 удаа гарчээ. Үүний улмаас 195 хүн амь насаа алдаж, 12.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Мөн объектын түймэр 2563 удаа, ой, хээрийн түймэр 187 гарсан бол гол, нуурын усанд хүн унасан осол 90, аадар бороо, үерийн үзэгдэл 34, мал, амьтны халдварт галзуу өвчин 30, бичил уурхай, нурангины осол 20, хүчтэй салхи, шуурга 18,  аянга 15, малын халдварт боом өвчин 14, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удааа тус тус бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 408-аар, амь насаа  алдсан хүний тоо 16-аар нэмэгджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hh:
jil bolgon hun nemegdej baihad huns ch nemegdene uhel ch nemegdene.
2012-10-12