"Их нүүдэл" тэмцээн болно
2012-10-15

Удахгүй Нийслэлийн өдөр тохиох гэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын "Их нүүдэл" тэмцээнийг жил бүрийн аравдугаар сард уламжлал болгон явуулахаар болжээ. Нэрэмжит тэмцээнд шаардагдах зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт суулгаж байх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин