Хадгаламжийн хүүгээс татвар авах асуудлаар байр сууриа илэрхийлэв
2012-10-16

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаанаар өнөөдөр  Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

  Хэлэлцсэн асуудлаас гишүүдийн анхаарал татсан нь нэг банкинд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах асуудал байсан юм.

Гишүүдийн олонх нь  хадгаламжийн мөнгөний хүүгээс татвар авахыг 2016 он хүртэл хойшлуулах саналтай байсан юм. Гишүүн С.Ганбаатар "Монголын эдийн засаг түрээсийн, мөнгө хүүлэлтийн эдийн засаг болсон. Орлого олж л байгаа бол татвар төлөх ёстой. Манай зарим нь гаднын мөнгө угааж мөнгө хүүлдэг болоод байна. Ер нь хадгаламжтай хүн цөөн. Их хадгаламжтай нь мөнгө хүүлэлт рүү яваад байна" гэсэн юм.

Түүнчлэн гишүүн Д.Ганхуяг "Ядуурлын шалтгаан гол хоёр хүчин зүйлд байна. Үүний нэг нь банкны өндөр хүү. Үүнийг Сангийн яам, Монголбанк зохицуулж чаддаггүй. Монголбанк инфляц өндөр болоод ирэхээр бодлогын хүүгээ өсгөж ирсэн. Татвар авахад 100 сая төгрөг гэдэг бол боломжтой мөнгө. Мөнгө хүүлнэ гэдэг бол баялаг бүтээхгүй байна гэсэн үг. Хадгаламжийн хүүгээс татвар авна гэдэг нь зөв бодлого гарч ирж байна" гэж  байр сууриа илэрхийлсэн  байна.

Shuud.mn
Сонин хачин
123152:
çºâºº çºâ
2012-10-17
dalai bagsh:
Za unuudur yavj bunguu tataj avaydaa naidvartaigaar Singapore-t hadgaluulah ajil garah nee
2012-10-16
ад:
адгийн санаа иргэдээ ад үзээд байвал мөнгөтэйн гарч ядуу нь үлд гэсэн үг үү
2012-10-16
bodoh:
Sain bodoj baij shiidver gargasan ni deer baihaa
2012-10-16
mgl:
Banknii hadgalamjiin huugees tatavar avbal bankind munguu hiih hun oldohgui baihaa.
2012-10-16
Буруу шийдвэр байна. Банкинд мөнгө хадгална гэдэг өөрөө мөнгө хүүлэх үйл ажиллагаа биш өөрт илүүдэлтэй байгаа мөнгөн хөрөнгөө банкаар дамжуулан эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа нэг хэлбэр. Манайх шиг зээлийн эрэлт өндөр байгаа улс оронд зээл олгох эх үүсвэр маш чухал. Уг шийдвэр энэ чигээрэй гарвал мөнгөн хөрөнгө банкинд хадгалах биш үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхол бүр илүү идэвхижиж үхмэл хөрөнгөнд нийт мөнгөний масс хэлбийж мөнгөний эргэлт удааширах эдийн засаг томоохон хохирол үүсэх магадлал маш өндөр болно.
2012-10-16
zuw luiwaryn mungunuus tatwar awakh kheregtei
2012-10-16