Халдварт шар өвчний эсрэг аян өрнөв

img

Халдварт шар буюу вируст гепатит А-н дэгдэлт нь хавар 4-6 сард, намар 9-11 саруудад ихэсдэг байна Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын бүх сургууль, цэцэрлэгүүдийн дунд  “ Гар угаах сарын аян”-ыг  2011.09.15-2011.10.15 –ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа. “Гар угаах сарын аянд” Хэрлэн сумын бүх сургуулийн 53 анги,  цэцэрлэгийн 36 ангийн нийт 2490 хүүхэд багачууд идэвхи санаачлагатай оролцсон. Аяны хүрээнд халдварт өвчний гаралт буурсан амжилттай байна. Эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нар гар угаах аянд ач холбогдол өгч ажиллаж байгаа нь дүгнэх явцад харагдаж байлаа. Шалгаруулалтыг зөвхөн гар угаах мэдлэг дадал эзэмших бус гар угаах орчны бүрдүүлэлт, халварт өвчний мэдлэг, эрүүл мэндийн булан, орчны цэвэрлэгээ үйлчилгээ, эрүүл ахуйн талын сургагч багш бэлтгэх, эцэг эхэд сургалт сурталчилгаа явуулсан байдал, гар угаах талаар реклам сурталчилгаа г,м үзүүлэлтээр дүгнэлээ.
Аяны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд: •    Гар хэрхэн угаах, хэзээ угаах талын бүрэн мэдлэг эзэмшив. Үүнийг хувиар харуулбал: 2490 хүүхэд оролцсоноос 1743 буюу 70 хувь нь гараа хэрхэн зөв угаах мэдлэг эзэмшлээ. •    Гэдэсний халварт өвчин, халдварт шар, болон гараар дамжин халдварладаг өвчнүүдийн талаар тодорхой мэдлэгтэй болов. / 1827 хүүхэд буюу 73,4 хувь нь / •    Анги тус бүр эрүүл ахуйн булан ажиллуулав. / 100 % / •    Эрүүл мэндийн сургагч багшийн тоо нэмэгдэв. Шинээр 28 хүүхдийг үе тэнгийн сургагч багш болгон бэлтгэв. / анги тус бүрээс 2-3 хүүхдийг сонгож бэлтгэсэн нь 58% байна./ •    Гар угаах орчныг сайжруулав. /91 % гар угаах орчин бүрдсэн. Гар угаах угаалтууртай, тус тусын алчуур саван, сальфитктай болсон г,м ариун цэврийн хэрэгслээр хангагдаж чадлаа./ •    Орчны цэвэрлэгээ үйлчилгээний чанар сайжирч, ангиуд ариутгалын бодисуудыг шинэчлэн хэрэглэж, цаашид хэрэглэх нөөцтэй болов./ сургууль цэцэрлэгийн бүх ангиуд /99 анги/-ын 79,9% нь ариутгалын бодисын хэрэглээ жигдэрсэн үзүүлэлттэй байна./ •    Хүүхдүүд гар угаахын ач холбогдолыг харуулсан гарын авлага, зурагт үзүүлэн, реклам, сурталчилгаа, дүрийн тоглолт бэлтгэсэн байв. Ингээд нийт дүнгээр 5-р цэцэрлэгийн Эрдэнэчимэг багштай бэлтгэл анги, 1-р цэцэрлэгийн Соёл-эрэдэнэтэй багштай дунд Б бүлэг 1, 2-р байрыг тус тус эзэлсэн байна. Харин сургууль тус бүрээс 2 анги шалгаруулахад 1-р сургуулийн Ж.Лхам-Янжин багштай 9е анги, Отгонжаргал багштай 5в анги, "Хан Хэнтий" ЦС-ийн Туяа багштай 5б анги, Г.Байгалмаа багштай 9а анги, "Тэмүүжин" ЦС-ийн Д.Ариумаа 9б анги, Б.Эрдэнэбайгаль багштай 3в анги тус тус шалгарсан тэргүүн байруудыг эзэлсэн байна. Нийт идэвхтэй оролцсон сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид, бяцхан хүүхдүүхддээ баярлалаа. Цаашид халдварт өвчнөөс сэргийлэх зөв дадлаа байнга хэвшүүлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэний бэлтгэсэн мэдээ юм бэ тодорхой бичиж байгаач ээ
2011-11-14