Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлэв

Ө.Энхтүвшин: Буруу шийдвэр гарсан
Монгол Улсад ардчилал байхгүй болжээ. Цөөнхийг дарамталж байна. Олонх өөртөө зориулж хууль тогтоомж шийдвэр гаргадаг боллоо. Сонгогчдын сонголтыг уландаа гишгэж хууль хяналтын бүх байгууллагыг гартаа авлаа. Өвөрхангайн хоёр мандат дээр СЕХ гэнэт хуралдан шийдвэр гаргасан. Уг тойрогт АН-ын бус МАН-ын гишүүд тангараг өргөх ёстой байсан. Тэгтэл СЕХ уг нь шүүхийн шийдийг хүлээнэ гэж өнөөдрийг хүртэл асуудлыг хойшлуулсан. Дээд шүүхэд хянуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл тангараг өргүүлээгүй. Энэ хугацаанд сум дундын шүүхийн шийдвэрийг гаргаж МАН-ын гишүүдийг тангараг өргөх боломжгүй болгосон. Улмаар уржигдар хуралдаж, МАН-ын гишүүдээс зугтаж, УИХ-ын даргад дүнг танилцуулсан. Дараа дараагийн сонгуулийг энэ маягаар явуулбал Сонгуулийн ерөнхий хорооны хэрэг байхгүй.
Д.Эрдэнэбат: Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа процедураараа явна. Янз янзын маргаантай асуудал байгаа. АН-аас СЕХ-нд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа. Сонгуулийн ерөнхий хорроо хуулийнхаа дагуу УИХ-д хоёр нэр дэвшигчийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямар нэг зарчимгүй асуудлыг АН хэрэглэхгүй.
Миний авсан мэдээлэл юу вэ гэхээр МАН-ын нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчиж иргэдийн саналыг худалдан авах үйл ажиллагаа явуулсан гэж СЕХ үзсэн. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу асуудал цаашаа явна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ