Эрүүл мэндийн салбарынхан сэтгүүлчидтэй хамтарна
2012-10-19

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөр олон түмэнд тэр болгон хүрч чадахгүй, бодлогын хэрэгжилтийн үр дүн  төдийлөн сайн биш байгаа. Тиймээс мэдээллийг аль болох олон нийтэд сайн хүргэх  хэрэгтэй байна. Мөн шинэчлэлийн Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдлийг бууруулна гэсэн том зорилт тавьсан. Энэ хүрээндээ тэднийг архи тамхины хорт зуршил, хор хөнөөлөөс ангижруулах, эмийн болоод хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв сонгож хэрэглэдэг болгохтой холбогдуулсан сургалт сурталчилгааны ажлыг үндэсний хэмжээнд явуулах зайлшгүй шаардлага байгаа. Үе үеийн сэтгүүлчид тус салбарын үйл ажиллагааг сайн ойлгодог, хүн амынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахад хувь нэмрээ оруулдаг. Иргэдийн эрүүл мэндийн талаар мэргжлийн салбарынхан ярихаас илүүтэйгээр сэтгүүлчид хөндлөнгийн байр сууринаас олон нийтэд хандаж хүргэх нь илүү үр өгөөжтэй. Эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,  эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэж Эрүүл мэндийн сайд санамж бичигт гарын үсэгт зурах үеэр хэлсэн юм. МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “2012 он бол Монголын сэтгүүл зүйн түүхэнд ихээхэн онцлог жил. Ирэх оны гуравдугаар сарын 6-нд болох Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан ажил 2012 онд ид явж байна. Бид өнгөрсөн хугацааныхаа түүхийг эргээд харахад 90 жилд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Энэ дотроос манай сэтгүүл зүйн шинэ түүх эхлэх цагаас бидэнтэй хамгийн их ойр дотно ажилласан нь эрүүл мэндийн салбарынхан. Томоохон кампанит ажлыг манай хэвлэл мэдээллийнхэн эрүүл мэндийн чиглэлээр хийдэг. Ихээхэн үүрэг гүйцэтгэж хамтран ажиллаж ирсэн уламжлал, туршлагатай. Шинэ зууны эхэнд шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг олон нийтэд ойлгомжтой, энгийн хэлбэрээр хүргэж сурталчлах энэ үүргийг Монголын сэтгүүлчид хүлээж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний шинэ түүхт ойгоо угтсан далайцтай том ажлын нэг болно. Гол нь бид хүн амын эрүүл мэндийн төлөө,  монгол хүн болгоны төлөө та бүхэнтэй хамтарч байгаадаа их баяртай байна. Энэ ажил маань цаашид бусад салбарынханд үлгэр дуурайлал болсон үр өгөөжтэй, сэтгүүл зүйд ч ихээхэн туршлага авчирсан ажил болгохын төлөө бид хамтран ажиллана” гэв. Х.Хулан Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
oko:
tiim shuu litsenz awah gej boon mongo ogch bna
2012-10-20
Udval saidad:
Ajlaa hii. Bitgii showuud. Eruul mendiin salbariihanaa muu helehees uur ajil hiisen uu?
2012-10-20
EMiin ajilchidaas:
Udval saidiig emnelegiin mergejiltnuuddee eeltei ajillaxiig xuseed mungu,avilgal xeel xaxuuli daguulsan LITSENZ nertei tsaasiig ustgaj ,mergejliin DIPLOMoor n ajluuldag bolgox uurchlult xiixiig xusch bnaa...!!!
2012-10-19
Zochin:
Udval saidaa, Khaldvart uvchin suslaliin undesnii tuv gej neg yalzarsan gazar baina. Alivaa baiguullagiin ajliig khariutssan ajliinkh ni ur dungeer dugnedeg bol ene tuv shalgaltand khamgiin turuund unana. Shine sanaachlagiig demjikhgui, tegsen murtluu uursduu oligtoi uy ch khiikhgui. Uurchlult kheregtei bainaa
2012-10-19