Гадаад худалдааны алдагдал 2051.1 сая ам долларт хүрлээ
2012-10-23

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны энэ сарын байдлаар  8869.8 сая ам.долл, үүнээс экспорт 3409.4 сая ам.доллар, импорт 5460.4 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 110.7 сая ам.долл буюу 1.3 хувиар өсч, үүний дотор экспорт 252.7 сая ам.долл буюу 6.9 хувиар буурч, импорт 363.4 сая ам.долл буюу 7.1 хувиар өссөн байна.   Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 2051.1 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 616.1 сая ам.доллар буюу 42.9 хувиар өссөн байна.

Нийт экспортод нүүрс 43.9 хувь, зэсийн баяжмал 19.4 хувь, төмрийн хүдэр 11.9 хувь, боловсруулаагүй газрын тос 7.4 хувь, бохир ноолуур 4.1 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.8 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 2.1 хувь, самнасан ноолуур 1.0 хувь, үлдсэн 5.1 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 49.1 мян.т, үнийн дүн нь 99.2 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 18.6 мян.т, үнийн дүн 11.1 сая ам.долл, суудлын автомашины импортын үнийн дүн 40.1 сая ам.доллараар өсч, харин биет хэмжээ 3485 ширхэг, гурилын импортын биет хэмжээ 3.4 мян.т, үнийн дүн 3.8 сая ам.долл, ачааны машины биет хэмжээ 1324 ширхэг, үнийн дүн 123.5 сая ам.доллараар буурчээ хэмээн Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
sukh:
Ene yamar turliin statistics medeelel iim medeelel ordog yum bol? Gadaad hudaldaany aldagdal 42.9 huvi uschuud baihad yu gesen tailan uguud baina ve?
2012-10-23