С.Ганбаатар Уул уурхайн үндэсний ассоциацийн захирлыг шүүхэд өгнө

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордон хуралдааны "В" танхимд хэвлэлийн бага хурал хийж, Уул уурхайн үндэсний ассоциаци /УУҮА/-ийн гүйцэтгэх захирал Н.Алагааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Намайг далдаас удирдаад харь гүрний бодлого яваад байна гэж Алгаа хэллээ. Би Алагааг үүнийгээ нотолж, баримттай нь гаргаж ирэхийг шаардаж байна. Хэрэв нотолж гаргаж ирж чадахгүй бол ингэж ул үндэсгүйгээр хүнийг гүтгэн доромжлох нь хуулийн хүрээнд хүлээх үүрэгтэй байдаг учраас түүнийг шүүхэд өгч байна” гэлээ. Түүний гаргасан мэдэгдэлд:

“...Өнөөдөр бид Монгол орны ирээдүйн тухай  ярилцаж байна. Бид 70 жилийн төслийн талаар ярилцаж байгаа энэ цаг үед дан ганц мэдлэг ярих ёсгүй. Мэдлэг, мэдээлэл хоёулаа чухал ач холбогдолтой байх болно. УИХ-ын гишүүний хувьд би мэдлэгийг ч, мэдээллийг ч ард түмэндээ өгч, ард түмнээсээ авна гэдгээ энэ дашрамд хэлье. Хөрөнгө оруулалтын гэрээнд  өөрчлөлт оруулж болохгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлж байгаа байдлаас нь харахад хэн нь гар хөл болоод явж байгааг Монголын мэргэн ард тунгаана биз ээ.

Оюутолгой бол УУҮА-ийн гишүүн байгууллага юм. Хэдийгээр гишүүн байгууллагаа хамгаалж, ашиг сонирхлыг нь хамгаалж болох ч ингэж бизнесийн, байгууллагын, хувь хүний ёс зүйгүй авирлаж болохгүй. Бид мөнгөтэй, томоохон гадна, дотны байгууллагын гар, хөл  болох ёсгүй. Монголчууд бид энэ цаг үед, ер нь бүхэл цаг үед эвтэй, Монгол түмнээ боддог байх ёстой. Гадаадынхан биднийг нэг уутанд хийсэн эвэр шиг  харж хооронд нь турхирч, хагаралдуулаад харж суух дуртай.

Оюутолгойн ганц хийж чаддаг зүйл нь өөрийн түнш, гишүүнчлэлтэй байгууллагуудад санхүүгийн туслалцаа, ивээн тэтгэлэг өгөх замаар хүссэн зүйлээ хийлгүүлдэг... Бид энэ даяарчлагдсан үед бусдын сайн туршлагаас суралцаж, аль болох бага алдаа гаргах ёстой. Монгол орондоо, иргэддээ аль болох ашигтай байдлаар байгаль орчинд ээлтэй, нийгмийн хүртээмжтэй байдлаар, эдийн засгийн өсөлт бий болгохоор хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд бусдын сайн туршлагыг ярьсан хүн яагаад бурууддаг юм бэ?

Оюутолгойн түнш гадна, дотны байгууллагууд хөрөнгө оруулалтын гэрээнд  өөрчлөлт оруулах, эсвэл амлалтаа биелүүлэхийг нь шаардсанаар Монгол улсын нэр хүнд унана гэж ярих дуртай. Тэгвэл бид нэрээ бодоод хүн ардаа, байгаль орчноо гаргуунд нь хаях болж байна уу? Ард түмний сонирхлыг сонсож, хүрэх газарт нь хүргэж шийдвэрлүүлэх нь УИХ-ын ишүүний үүрэг гэдгийг Алагаад дуулгамаар байна...” гэжээ.

Тэрбээр эл мэдэгдэлдээ бас дэлхийн хэмжээнд уул уурхайн хамгийн том 2 компанийн нэгт зүй ёсоор тооцогддог Рио Тинто групп нь ХIХ зууны хоёр дахь хагсаас хойш үйл ажиллагаа явуулж, дэлхийн 6 тивд уул уурхайгаар дагнан ажиллаж ирсэн түүхээс дурдаад тэдний үйл ажиллагаа, эсвэл эс үйлдлээс болж зарим улс оронд нийгмийн тогтворгүй байдал, бослого, иргэний дайн хүртэл гарч байсан тохиолдлуудыг жагсаасан байна.

 Хэвлэлийн бага хурлын эцэст С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүн С.Баярцогттой Оюутолгойн асуудлаар өмнө зарлаад байсан халз мэтгэлцээнээ ирэх сарын эхээр буюу 11 дүгээр сарын 7-нд товлохоор төлөвлөснөө дуулгаад энэ мэтгэлцээнд иргэд, олон нийт, чөлөөт хэвлэлийн төлөөллийг байлгаж, дэлгэцээр гаргах боломжоор хангахыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхнээс хүслээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene uvuu chin avgain AMG hor nairuuldag gar baigaa naadah chin ashig sonirholiin zurchiltei gar shvv dee Ganbaa sain shalguul mash ih nootoi garuud shvv naaduul chin
2012-10-25
Тэр нөхөр Оюутолгойн бүх лицензийг нэг өдөрт багтаан 12-р сарын 28-нд ГУУКХ-т ажиллаж байгаа эхнэр Тунгаатай хамт бүх ажилчдыг суулгаж байгаад бичиж өгч Монголыг зарсан этгээд, АМГ-ынхан үүнийг гэрчлэх болно. Үүнийг шалгах хэрэгтэй
2012-10-25
Зочин:
Зөв, дэмжиж байна. Тэр алгаа гэдэг нөхөр Оюутолгойн нөхдийн бууны нохой гэдэг нь хэлж ярьж байгаа үгнээс нь тодорхой байдаг шүү дээ
2012-10-24
zochin taiban baij neg negnee sonsol ebtei baihgui bol gants neg hunii hiihrheleer olon tumen bujignaj uimeen uusbel bid l hohirono doo
2012-10-23
zochin:
Ganbaatar zob ajil hiij bna.zob.
2012-10-23
fffff:
zov zov mongoliig gadniihand hudaldah uraldaand turuulj yavaa humuus bol alagaa, ganbold metiin shaarnuud
2012-10-23
BAYANA:
uchirgui ih yrsan l hun unheer GANBAATARAAS ZALHAJ BAINA JONGINSON MUUHAI HUN UULNA BI DEMJIDEG BAISAN YUMAA HUT IH YRIH YUM HIIJ BAIGAA YUMGUI
2012-10-23
монголын иргэн:
эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох цаг нь болсон байх аа ашигт малтмалын талбайд хайгуул хийх нь эрдэс баялгийг нээн олоход зориулж хайгуул хийх эрхийг өгдөг харин нээн олсон эрдэс баялгийг яаж ашиглах нь газар нутгийн эздийн асуудал монгол улсын асуудал хуулин дээр хайгуул хийж нээн олсон компани эрдэс байлгийг эзэмших эрх байхгүй ээ харин олборлоход давуу эрхээр оролцож 49 хүртэлх хувийг эзэмших бололцоотой боловч үйлдвэрлэл технологийн болон орон нутгийг хөгжүүлэх байгаль орчин зам тээврийн асуудлаа шийдэж чадаагүй бол ашиглах эрх байхгүй энэ бол монгол улсын хуулиар баталгаажсан асуудал гэтэл энэ асуудлыг эрх мэдэлтэнгүүд хувийн ашиг сонирхолын үүднээс ил далд зөвшөөрөл өгч харийнхны талд үйлчилж хамгаалж байдаг нь нэгэнт нууц зүйл биш харин ч тэрнийгээ хамгаалж ийм байх ёстой юм шиг олон төрлийн асуудлаар тайлбар хийн ард иргэдийн толгойг угааж суудаг нь бас нууц биш ахмад үеийнхэн өвөг дээдэс маань яаж энэ баялгаа хамгаалж бидэнд үлдээж ирснийг бодох санах хэрэгтэй хамгийн наад жишээ нь эрдэнэт оросууд эрдэнэтийн хайгуулийг хийгээгүй харин бүтэн босголт орон нутгийн хөгжилд ард иргэдэд хөгжил боловсрол хөрөнгө оруулалт хийж байж ашиглах эрхтэйгээр гэхдээ 49:51 хувийн эзэмшилтэйгээр одоог хүртэл ашиглан монгол улсад маш их ашиг өгдөг гэтэл энэ хэдэн толгойн гэрээ хийснийг харахад монголыг сүйрүүлэх хүйтэн цэвдэг сэтгэлтэй эрх мэдэлтнүүд гадаадын хөлсний этгээдүүдийн хийсэн ажил гэхээр харагдаж байна сэрцгээ эх оронч монгол улсын иргэд үндэстэн ястнуудаа бид бүгд нэг л газар шороон дээр унаж усаа уух тавилантай төрсөн монгол улсын иргэд шүү энэ янзаар бол бид гишгэх газаргүй монгол болох болно шүү сэрцгээ тэмцэцгээ монголын эх орончдоо сэхээтэн залуусаа одоо та нарын хөдлөх цаг шүү
2012-10-23
өөө
2012-10-23
Уурхайчин ч гэх шиг Монгол л уурхайчидаар дутав гэж болохгүй бол хэдэн хужаа ажилуулчиж бас болий шдээ
2012-10-23
ter Algaa gej gutgegchiig Shuuhed uguud barivchluulah heregtei esvel sain heden sayar torgochih teheer naadhiig chin hand ni haga buunaa GANBAATAR aa
2012-10-23
Ямар ч боловсролгүй байдаг л нэг тархи угаагч, нэр алдар горилсон л новш.
2012-10-23
ter Algaa gej gutgegchiig Shuuhed uguud barivchluulah heregtei esvel sain heden sayar torgochih teheer naadhiig chin hand ni haga buunaa GANBAATAR aa
ter uvgun meddeg chaddagaa gaihuulaal biz ternii chin yund n tegj ih uls turjuuldeg bainaa
2012-10-23
Зочин:
Уг нь зөв юм ярьж байна. Ярьж байгаа хүн нь даанч Ганбаатар юм даа. Чи яг энэ чиглэлээр Бороо Гоулд дээр яриад уурхайчин бидний тархийг угаагаад л байсан.(Тухайн үед ажилчид нь ажил хаялт зарласан байлаа) Дарга нараас мөнгө аваад л энэ асуудал танай дотоод асуудал юм байна болоод л огт танихгүй дуугүй хүн болж өнгөрсөн шүү дээ.
2012-10-23
Уурхайчин ч гэх шиг Монгол л уурхайчидаар дутав гэж болохгүй бол хэдэн хужаа ажилуулчиж бас болий шдээ