
Японы Засгийн газрын рейтингийг тогтоохоор судалгааны байгууллагууд санал асуулга гаргадаг ажээ. Тэгвэл ээлжит санал асуулгын дүн Асахи сонинд нийтлэгдэж ерөнхий сайд Ёшихико Нодагийн кабинетийн рейтинг 18 хувь хүртэл унасныг харуулжээ.
Энэ нь түүний ерөнхий сайдын алба хашиж байгаа үеийн хамгийн доод үзүүлэлт юм.
Рейтинг нь урьд хожид байгаагүйгээр унасан тул ойрын хугацаанд засгийн газар огцорч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Тус улсад энэхүү рейтинг тогтоох санал асуулга нь засгийн газрын хувь заяанд ихээр нөлөөлдөг уламжлалтай аж.
Магадгүй үүсээд буй улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалаад парламентыг тарааж доод танхимын сонгуулийг зарлаж ч болзошгүй гэнэ. Дөнгөж саяхан Японы хуульзүйн сайд 74 настай Кейшу Танака сайд нарын ээлжит скандалд орооцолдож улмаар огцрох мэдэгдлээ хийжээ. Энэхүү шуугиан нь Нодагийн засгийн газар тун удахгүй унах магадлалтайг дахин сануулж байна.
Н.Өрнө