Нийслэлийн ойг тэмдэглэх хөтөлбөр батлагдлаа
2012-10-23

Нийслэлийн 373 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэхүү ойг нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийн баяр болгон тэмдэглэх бодлого баримталж байгаа бөгөөд иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллын элементийг шингээсэн олон арга хэмжээг ойн үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан баярын хөтөлбөрөө батлан, ажлаа эхлүүлээд байна.  Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-аас “Шинэ санааг бүртгэх өдөр”-ийг тав хоногийн хугацаатай зарлахаар шийдсэн бол,  нийслэл хотоо хөгжүүлэх шинэ санаа болон, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл лавлагаа авах цогц үйлчилгээ бүхий “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг нээн ажиллуулж эхэллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Хотын иргэдийг хөгжилд хөтлөх “Нарны гүүр” нээлтээ хийлээ. Нийслэлийн ойн өдрүүдээр олон нийтийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд, энэ тухай мэдээллийг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Ойн өдөр Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд, нийслэлийн өдрөөр нийслэл ажлаа дүгнэн,  тэргүүний өрх гэр, нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тэргүүний ажилтнууд, иргэдээ шалгаруулан шагнахаар төлөвлөж байна.  Ойг тэмдэглэх ажлын хэсэг олон нийтийг хамарсан хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд заримаас нь дурдвал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээн, интернет хэрэглэгчдийн дунд “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдааныг энэ сарын 25-наас эхлэн зарлаж байна. Мөн Нийслэл хотын хөгжилд нийслэлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хотоо  хайрлах  хамгаалах, хотоороо  бахархах,  хотын  соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны уралдааныг нийт студи продакшин, уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарлаж, “I love ulaanbaatar” ухаалаг утасны богино хэмжээний  кино фестивалийг анх удаа зохион байгуулахаар боллоо. Нийслэлийн ойн өдрөөр Соёлын төв өргөөнөө 1300 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дуу эгшиглэж, нийслэлийн тугийг хүндэтгэн мандуулах арга хэмжээ болох юм. Ингээд Нийслэлийн 373 жилийн ойн баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулая.

Хийх ажлын нэр

Хугацаа, цаг

Хаана болох

Нэг. Ёслол хүндэтгэлийн ажил

1 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 2910:45 Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд
2 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10 дугаар сарын 2911:30 Д.Сүхбаатарын талбайд
3 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа 10 дугаар сарын 2614:00 “Хангарьд” ордны 14 давхарт
4 Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны телевизийн бүтээлийн шагнал гардуулах ажиллагаа 10 дугаар сарын 2814:30 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа 10 дугаар сарын 2915:00 НЗДТГ-ын “А” зааланд

Хоёр. Бүтээн байгуулалт, нээлт

1 Нарны гүүрийн нээлт 10 дугаар сарын 1711:30 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны баруун талд байрлах Нарны гүүрэн дээр
2 “Улаанбаатар сонсож байна” сall center-ийн нээлт 10 дугаар сарын 2211:00 Мобикомын төв байранд

Гурав. Олон нийтэд зориулсан ажлууд

1 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 2612:00 Нийслэлийн БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр
2 “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдаан зохион байгуулах 10 дугаар сарын 25-наас27
3 “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны уралдаан зохион байгуулах 10 дугаар сарын 10-наас 25
4 “I love ulaanbaatar” ухаалаг утасны анхдугаар богино хэмжээний                                              кино фестифалийг зохион байгуулах 10 дугаар сарын 10-наас 25
5 Шинэ санааг бүртгэх өдөр 10 дугаар сарын 24-нөөс 26 Иргэний танхим дээр
6 Нийслэлийн ойд зориулсан “Нийслэл өргөө” цомын төлөөх дартсын тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 2710:00 Мишээл экспо дотор байрлах Гоби эксплорэйшн компаний спорт заал
7 Их дээд сургуулийн 1-р курсын оюутнуудыг Нийслэлийн бүтээн байгуулалт, дурсгалт газруудтай танилцах аялал зохион байгуулах 10 дугаар сарын 25-наас 2610:00
8 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн зохион байгуулах 10 дугаар сарын 23-наас 2810:00 Техникийн спортын төвийн буудлагын клубд
9 Нийслэлийн 373 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” арга хэмжээ зохион байгуулах 10 дугаар сарын 2811:00 Д.Сүхбаатарын талбайд
10 “Эх орны эх орон” мэргэжлийн урлагийн байгууллагуудын шинэ уран бүтээлийн дээжис тоглолт 10 дугаар сарын 2815:00 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
11 “Нийслэл хотын түүх” архивын баримтаар үзэсгэлэн гаргах, Улаанбаатар хотын түүхийн явуулын үзэсгэлэнгээр иргэдэд үйлчлэх ажлыг зохион байгуулах 10 дугаар сарын 25-наас 3010:30 Улаанбаатар хотын төв номын сандУлаанбаатар хотын музейд
12 ЕБС-ийн сурагчдад “Хотын соёл” сэдвээр хичээл заах 10 дугаар сарын 298:00 Нийслэлийн ЕБС-иудад
13 Нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадам 10 дугаар сарын 2912:00 Нийслэлийн Соёлын төв өргөөнд
 
Shuud.mn
Сонин хачин
Ulaanbaatar geh kominterni ogson kommunist nerig oorchilye !!!
2012-10-23