“Таны сонголт-Бидний ирээдүй”
2012-10-25

Арванхоёрдугаар сарын нэгэн. Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэнэ. Өнгөрсөн онд энэ өдрийг манай гаригийнхан “Хамтдаа сэргийлье” уриан дор тэмдэглэсэн. Харин 2012 онд “Таны сонголт-Бидний ирээдүй” уриатайгаар энэхүү аймшигт тахлын эсрэг тэмцэлд нэгдэнэ. ДОХ та бидний хаалгыг тогшсоор буйг дараах тоо баримт өгүүлж байна. Монгол дахь ХДХВ, ДОХ, БЗДХ-ын тархалтын байдал:
  • Анхны тохиолдол                          - 1992 он
  • 2012 оны 10 сарын байдлаар   - 115
  • Нас барсан                                                         - 16
  • Сүүлийн 5 жилд                              - 75% нь илэрсэн
  • Нийт тохиолдлын                          - 79 % ньэрэгтэйчүүд
  • Насанд хүрэгчдийн дунд ХДХВ, ДОХ-ын тархалт 0.1%-аас бага
  • Тооцоололтоор ХДХВ-ийн халдвартай < 674 хүн байж болох тооцоолол хийсэн.
  • ХДХВ, ДОХ-той амьдарч буй хүмүүсийн гэр бүлд 40 хүүхэд амьдарч байна
  • Тохиолдлын 36 нь шинж тэмдэггүй ХДХВ-ийн халдварын үедээ,63 нь ДОХ-ын шатандаа, 51 хүн РВЭЭ-нд орон эмчлэгдэж байна.
  • Бүртгэгдсэн бүх тохиолдол бэлгийн замаар халдвар дамжсан
  • Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй
  • 15 гадаадын иргэн ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогдсон
  • Баталгаагүй буюу  гэр оронгүй,
  • Бүртгэлтэй хаяггүй, ажилгүй,
  • Ядуу буюу нэн ядуу түвшний,
  • Архи хэтрүүлэн хэрэглэгчид цөөнгүй байна. Мөн өмнө нь хилийн чанадад аялж сурч, ажиллаж байсан хүмүүс байна
  • ХДХВ-ийн халдварын тохиолдол /хүйсээр/
  • Эрэгтэйчүүдийн  84,6 % нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд /ЭБЭ/
  • Эмэгтэйчүүдийн 43 % нь биеэ үнэлэгч /ЭБҮ/
Нэгдсэн нэг “УДИРДЛАГАТАЙ” байх зарчим:
  • 2006 онд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороог Засгийн газрын  240 тоот тогтоолоор Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд сэргээн байгуулсан.
  • 2011 онд 7-р тоот тогтоолоор Үндэсний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Үндэсний хороо, түүний ажлын албаны үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэх болсон
Нэгдсэн нэг “ТӨЛӨВЛӨГӨӨ”-тэй  байх зарчим
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-аас
  •     сэргийлэх Үндэсний
  •     стратеги төлөвлөгөөг
  •     (2010-2015)
  •     боловсруулан,
  •     хэрэгжүүлж байна
ХДХВ, ДОХ-той холбоотой хүний эрхийг хангах, хамгаалах талаар:
  • Хүний Дархлал Хомсдолын вирүсийн халдвар, Дархлалын Олдмол Хомсдолоос сэргийлэх тухай хууль.
  • ХДХВ, ДОХ-той холбогдон үүсэх хүний эрхийг хүндэтгэн хамгаалсан, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хувь хүний нууцтай холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр өөрчлөлт оруулсан хуулийн шинэчилсэн хувилбарыг боловсруулаад байна.
Бодлого, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй олон улсын байгууллагууд
  • ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан
  • Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллагууд
  • ДЭМБ
НҮБ-аас дэвшүүлж буй “Тэглэх” зорилт “ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлыг тэглэх” “ДОХ-оос үүдэлтэй нас баралтыг тэглэх” “ХДХВ, ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг тэглэх”
Shuud.mn
Сонин хачин