Малала охиныг буудсан есөн этгээдийг баривчилжээ
2012-10-25

Талибанчуудын суманд өртөж амь нас нь хутганы ирэн дээр буй Малала охиныг буудсан хэмээн сэжиглэгдэж буй есөн хүнийг  баривчилжээ. Тэдгээр есөн хүнийг өчигдөр орой Пакистаны цагдаа нар баривчилсан тухай CNN агентлаг мэдээлэв. Малала охин Сват дүүрэгт халдлагад өртсөн бөгөөд Атта Уллах Хан хэмээх 23 настай залууг гол сэжигтэн болгон хайж байгаа юм. Атта Уллах Хан нь химийн чиглэлээр магистрт сурдаг аж. Цагдаа нар Ханы ээж, ах  болон  сүйт бүсгүйг баривчилсан боловч тэд Ханыг буруугүй хэмээн хаацайлсаар байгаа. Түүнийг  ийм хэрэгт сэжиглэгдэж байгаад олон хүн гайхахад хүрээд байгаа гэнэ. Мөн  дээрх  этгээдүүдийн зургааг нь Сват дүүргээс баривчилжээ. Харин хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болоод буй Малала охин өнөөдрийн байдлаар Британийн Брингхам хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Лхагва гаригт буюу өчигдөр Малала охины биеийн байдал хэвийн болж эхэлжээ. Энэхүү таатай мэдээг эмнэлгийн   вэбсайтад байрлуулсан байв. Охин эргэн хуучин нөхцөл байдалдаа шилжихийг хүсч байгаа бөгөөд түүнд сэргээн засварлах мэс засал хийх шаардлагатай байгаа аж. Харин Малалагийн гэрийнхэн Пакистан руу буцжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
atta ullah yah gej bolovsrol ezemshij bna?
2012-10-26