Оюутны спортын III их наадмын нээлт боллоо
2012-10-26

Монголын оюутны спортын дөрвөн жилд нэг удаа болдог “Универсиад” их наадмын нээлтийн ёслолд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “ Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуус аа, Зочид төлөөлөгчид өө,

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амгаланг ирэх ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс болон хувиасаа спортын 15 төрлөөр оюун ухаан, хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэлээ базааж байгаа нийт оюутан залуучууддаа өндөр амжилт хүсэн ерөөе.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын оюутны спортын холбооноос Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буй үндэсний хэмжээний энэхүү наадамд 100 гаруй их, дээд сургуулийн 18 мянга орчим оюутан залуус хамрагдан оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч оюутан залуучуудын сургалтын болон нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх чиглэлээр онцгой анхаарал тавин ажиллаж, оюутны тэтгэлэг олгох тухай хуулийг санаачлан батлуулж, авьяаслаг оюутан залуучуудыг урамшуулах, чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх, тэднийг өв тэгш хүмүүжилтэй болгон төлөвшүүлэхийг чухалчлан үзэж байгаа билээ.
Бид оюутны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” наадмаас төрсөн шилдэг тамирчин оюутнуудад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг” олгон, төр засгийн өндөр дээд шагналаар шагнаж урамшуулан дэмжиж байдаг.
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг.Энэ мэргэн үгийг санаж Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын төрөл бүрт  маш идэвхтэй оролцон, шинэ шинэ дээд амжилт үзүүлж, олон олон аварга тамирчдыг төрүүлэн, багийн дүнгээрээ тэргүүн байрт шалгарахын бэлгэтэй сайхан ерөөлийг та бүхэнд дэвшүүлье” гэв.
Shuud.mn
Сонин хачин
заза:
0н \\
2013-07-09
ene hudlaa tom yarihaas tsaahgui shal hudlaa avgai, yaman deeree ch barag irdegui, ajilaa ch meddegui end tend neelt haalt hesej utga aguulagui ug heleed l yavj baidag.. Gadni nom huulj bichcheed uuriiguu aimaar bolovsroltoi geed oilgotson.. Know How my ass..said ajil baitugai oligtoi jijuur hiij chadahgui teneg F..ck..zailaasai
2012-10-26