T-ara хамтлагийн охид хоолны дэглэмээ сонирхуулжээ
2012-10-28

T-ara хамтлагийн гишүүд болох Hyomin Jiyeon хоёр өөрсдийн хоолны дэглэмээ олонд танилцуулжээ. Тэд фэнүүдийнхээ бэлэглэсэн өдрийн хоолны саванд бэлтгэсэн өөр өөрсдийн дэглэмийн хоолоо сонирхуулсан ба Jiyeon дан жимсний дэглэм барьж байсан бол Hyomin махан хоол идэж байжээ. Охид өөрсдийн биеийн онцлогт тохирсон хоолны дэглэм барьдаг ба хэтэрхий хүнд хоолны дэглэм барьдаггүй гэжээ. Харин энэ үеэр хамтлагийн охидын талаар сонин дуулгахад 2013 оны эхээр эхлэх Азийн орнуудаар хийх аялан тоглолтын бэлтгэлдээ ороод тун ч завгүй байгаа гэнэ. http://anjikpop.blog.gogo.mn  
Shuud.mn
Сонин хачин