Пакистан эмэгтэй сансарт ниснэ
2012-10-29

Ричард Брэнсоны “Виржин Галактик” компанийн хөлгөөр ирэх жил сансрын нисэгч эмэгтэй  жуулчны нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Пакистан эмэгтэй Намира Салим  сансарт “дэлхийн далбааг” мандуулах бодолтой байна. Тийнхүү тэр Пакистаны анхны сансрын нисэгч болно гэж Ассошиэйтед пресс агентлаг уламжилжээ. Энэ  нислэг нь анхны арилжааны нислэг болно. Нислэгийн нарийн товыг одоогоор зарлахгүй байна. Салим нислэгт оролцох эрх олж авахдаа 200 мянган ам. доллар төлжээ.  Арабын Нэгдсэн Эмирт Улсад барилгын хүнд тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг  гэр  бүлийнхэн нь  нислэгийн төлбөрийг төлөхөд түүнд тусалсан байна. Пакистанд энэ зоригтой эмэгтэйг “Пакистаны анхны сансрын нисэгч” гэж нэрлэж байгаа ажээ. Салим энэ цолоороо маш их бахархаж “Энэ нь гүнж гэсэн хэргэм зэргээс хавьгүй  дээр” гэж хэлдэг байна. Энэ эмэгтэй өөрийн оронд аль хэдийнэ нэрд гарчээ. 2007 онд тэр Умард туйлд хүрсэн Пакистаны анхны эмэгтэй болж, 2008 онд  Өмнөд туйд очиж, сүүлд нь Эверест уулнаас шүхрээр үсэрч, ийм үсрэлт хийсэн Өмнөд Азийн энэ орны анхны эмэгтэй болсон юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин