R&B од автомашины ослоор нас баржээ
2012-10-29

Дуучин Натина Рид баасан гаригт авто машины осолд орж нас баржээ. Дуучин бүсгүй осолд орохоосоо хоёр хоногийн  өмнө 33 насныхаа  төрсөн өдрийг  тэмдэглэсэн  аж. Тэрээр Blaque болон R&B хөгжмийн ертөнцөд нэлээд  нэрд гарсан  дуучин юм.  1990-ээд онд гаргасан түүний 808 болон  I Do and Bring It All To Me цомог нь одоо хэр хөгжмийн энэ урсгалыг сонирхогчдын дуртай цомогт багтсаар  байгаа билээ. Түүнийг нас барсан гэх энэхүү мэдээг олон нийтэд зарласан хамтлагийн гишүүд Брэнди Уиллиамс болон Шамари Фирс Де-Вое нар  “Бид түүнээр үнэхээр  их дутаж байна. Натина бид бүхний зүрх сэтгэлд тэр гайхалтай дуу хоолойгоороо үргэлж хамт байх болно ” хэмээн түүний дурсгалыг хүндэтгэсэн юм. Түүний дуунууд 2004 оноос UK чартад дээгүүрт бичигдэж эхэлсэн  бөгөөд 17 удаа  тэргүүлж байжээ.  Түүний хувийн  амьдрал энгийн бөгөөд элдэв хов живнээс ангид байсан  юм. Натина 2001 онд нөхөр Рикардо Браун /хөгжмийн зохиолч/ -тай гэрлэсэн  бөгөөд 10 настай хүүгийн хамт амьдарч байсан  юм. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин