Малала охиныг хөвгүүд буудсан гэв
2012-10-30

Пакистаны цагдаа нар Малала охиныг буудаж шархдуулсан этгээдүүдийг хайж, хэргийг шалгаж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр Малала охиныг буудсан этгээдүүд бол өсвөр насны хоёр хөвгүүн хэмээн цагдаа нар мэдээлж байна. Сургууль руу дайралт хийсэн ачааны машин дотор байсан этгээдүүдийг баривчилсан бөгөөд охидыг буудсан хэрэгтэн нь өсвөр насны хоёр хүү мөн хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт охиныг буудсан хэрэгтнээр Атта Уллах Хан хэмээх 23 настай оюутныг сэжиглэн хайж эхэлсэн. Харин  өнөөг хүртэл Хан олдоогүй хэвээр байгаа. Аравдугаар сарын 9-нд Малала  охин сургууль дээрээ толгойдоо буудуулсан. Талибанчууд охиныг хороохыг завсан гал нээсэн боловч охин азаар амь гарч одоо тэрбээр Британийн  эмнэлэгт эмчлүүлж байгаа. Одоогоор охины бие бага багаар сайжирч байгаа бөгөөд аюул амь наснаас нь холдсон ажээ. Түүний гэр бүлийнхний ярьж буйгаар “Охин маань амьд үлдэж чадсан нь бидний хувьд үнэхээр гайхамшиг байлаа. Түүнийг минь бурхан тэнгэр аварлаа” гэв. Пакистаны дотоод хэргийн сайд Малала охиныг эмнэлэгт эргэж ирж, түүний эрүүл  мэндийн  байдалтай  танилцсан аж. Охины нэр алдар Пакистан даяар түгээд зогсохгүй олон улсад түүний дуу хоолой охидын эрх, тэдний боловсрол эзэмших эрх зэрэг асуудлыг хөндөн хүч түрэн орж ирээд байна. Малала охин 11 настайгаасаа эхлэн ВСС агентлагт Пакистанд охидын эрх  хэрхэн  зөрчигддөг, тэдний хүсэл мөрөөдөл ямар агуу том болохыг,  ямар саад бэрхшээлүүд, хүчирхийллийн сүүдэр тэднийг дагаж байдгийг илтгэсэн захидлууд  бичдэг байжээ. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин