Хөгжимчин хар тамхины хэргээр шалгагдаж байна
2011-11-01

УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс саяхан  “Э-Лайн” хамтлагийн хөгжимчин Ж гэх залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Тэрбээр тагтан дээрээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй, мансууруулах бодисын олон улсын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг, каннабис буюу олсны төрлийн ургамал хадгалж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад  “Минийх биш, манай хамтлагийн дуучин Т.Үүрцайхынх” гэж цагдаагийнханд мэдүүлсэн аж.  
Shuud.mn
Сонин хачин