Хятад "бүсээ" чангалж байна
2012-10-31

БНХАУ энэ оны гуравдугаар хагасын эдийн засгийн тайлангаа гаргажээ. Сүүлийн саруудад унаад байгаа Хятадын эдийн засгийг чангатгах, тэнцвэрт байдалыг хангах үүднээс татвар төлөөгүй болон, хойшлуулсан албан байгууллага компани, корпорациудын нэрс бүхий жагсаалтыг гаргасан байна. Санхүүгийн албанаас гаргасан мэдээллээс харахад одоогоо нийт корпорациудын 66 хувь нь тус жагсаалтад оржээ. Хятадын эдийн засаг энэ онд найман хувиар өссөн. Энэ нь өнгөрсөн арван жилтэй харьцуулахад хамгийн бага өсөлт байжээ. Олон улсыг эдийн засгийн өсөлтөөрөө манлайлж үйлдвэржилтдээ түшиглэн эдийн засгийн өсөлтөө хоёр оронгоос буулгалгүй явсаар ирсэн. Харин энэ жилийн хувьд ийнхүү огцом унасан үзүүлэлт гарна хэмээн тооцоолоогүй байсан нь лавтай. Эдийн засгийн уналтад хамгийн их нөлөө үзүүлсэн салбараар бүтээн байгуулалт болон дэд бүтцийн салбарыг нэрлэж байгаа. Эдгээрт машиний үйлдвэрлэл, металл боловсруулах,  нүүрсний болон цементгийн үйлдвэрүүд орж байгаа юм. “Sany Heavy” үйлдвэр бол дэлхийн ес дэх томоохон машины тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг корпораци. Гэтэл гуравдугаар хагаст төлөх ёстой 21 тэрбумын өртэй байгаа гэсэн мэдээ байна. Энэ мэтчилэн энэ онд бүхий л салбарынхан эдийн засгийн уналтад  өртөөд байгаа аж. Эдийн засгийн уналтад нөлөөлөөд байгаа нийтлэг хүчин зүйл  нь үйлдвэрлэл багасаж байгаа. Хэрэв энэ байдлыг зогсоож чадахгүй бол 2008 оных шиг байдалд хүрэхгүй гэсэн  баталгаа алга хэмээн Хятадын эдийн засагч Жанет Занг үзэж байна. Зөвхөн бүтээн  байгуулалтын  салбараас гадна металл боловсруулах болон,  нүүрсний уурхайдууд урьдийн хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа.  Мөн  тэдгээрээс гарах бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаад байгаа ажээ. Гэхдээ зарим эдийн засагчдын таамаглаж буйгаар хятад улс энэ оны сүүлч гэхэд хүндхэн  нөхцлөөсөө салж чадна гэж найдаж байна. Үүнд Бээжингээс үзүүлэх багахан дэмжлэг хэрэгтэй гэсэн байна. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин