Албан тушаал “худалдсан” хэрэгт улстөрчийг сэжиглэн баривчилжээ
2012-11-02

Москва хотын Тверийн шүүх албан тушаал “худалдсан” гэж сэжиглэгдэж буй Улсын думийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Андрей Востровыг  баривчлах зөвшөөрөл өгчээ. Шүүхийн хэвлэлийн нарийн дарга  Александра Березина ингэж мэдээлсэн байна. “Тийнхүү түр саатуулах хэлбэрээр Востровт таслан зогсоох арга хэмжээ авахыг хүссэн мөрдөн байцаагчдын хүсэлтийг ёсоор болголоо” гэж Березина хэлжээ. Түүний хэлснээс үзвэл,  Востровыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл саатуулах ажээ. Төрийн думийн хэрэг эрхлэх газрын инженер-техникийн хэлтсийн дарга Востров парламентын аппаратын зөвлөхүүдийн албан тушаалыг “худалдсан” гэж сэжиглэгдэж байна. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн “Залилан мэхлэх” гэсэн зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын баримтаас үзвэл, депутатын зөвлөхөөр томилуулахад  дэмжлэг үзүүлсний хариуд Востров хоёр иргэнээс 1,2 сая рубль авсан байна.  “Аравдугаар сарын 30-ны өдөр Тверийн гудамжинд сэжигтнийг хэргийн газарт саатуулсан юм” гэж нийслэлийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хэрвээ Төрийн думийн албан тушаалыг “худалдсан” тухай мэдээ нотлогдвол, залилагчид тохирох шийтгэл хүлээлгэх хэрэгтэй гэж Думийн Аюулгүй байдал, авилгын эсрэг тэмцэх асуудал эрхэлсэн хорооны дарга Ирина Яровая (“Нэгдмэл Орос” нам)  мэдэгджээ. “Энэ тохиолдолд мэхлэх аргаар мөнгө авсантай холбоотой хэрэг болох залилангийн хэргийн тухай ярьж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл,  хороодын аппаратад хүмүүсийг томилох тухай шийдвэр Улсын думийн хэрэг эрхлэн газрын хэлтсүүдийн эрх мэдэлд байдаггүй юм” гэж депутат хэлсэн байна. Ийм тохиолдол нь төрийн албаны өөрийнх нь нэр хүндийг унагаж байгаа хэрэг гэж Яровая дурджээ. Л.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaih bol iim tom alban tushaal bitgii hel jijig alban tushaaliig ch hudalddag bolson bolohoor chadaltai ni huviaraa yum hiij chadalgui ni ajliin mest hudaldaj avaad ulsiin ajliig hiij chadahgui bna shde tatvar, gaaliin baitsaagchiin alban tushaal 5,0 geed ali ert togtchihson bizdee mungugui bol ajild orj chadahgui yum chini argagui ter buu hel 1, 23-r surguulid suragch oruulahad suragchiin alban tushaal zaragdaad baina shdee iim l bolchihson baina
2012-11-03
Manaihan bugdeeree barigdah yum baina daa
2012-11-02
монгол:
ЯАЖ ЮУ ХУДАЛДСАН ЮМ?
2012-11-02