Николь Шерзингер 4G даашинзаар гоёжээ

img

“X Factor” шоуны шүүгчээр өнгөрсөн улиралд ажилласан дуучин Николь Шерзингер загварын шоунд  ирэхдээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий даашинз өмссөн байв. Түүний өмссөн даашиз хөдлөн явах бүрт өөр өөр үгс уншигддаг технологиор хийгджээ. Цорын ганц тэрхүү даашинзийг өмссөн тэрээр ирсэн зочдын харцыг яахын аргагүй булааж байсан нь лавтай. Харин дуучин бүсгүйн нүүр будалт болоод үс засалт нь тун энгийн байсан. Хүн бүрийн харцыг булаасан тэрхүү гайхалтай даашинзыг хийхэд найман метр Франц торго, 500 ширхэг Swarovski-ийн болор шигтгээ, хоёр мянга орчим LED гэрэлийн холбоос ашиглан бүтээжээ. Энэ гайхалтай даашинзны дизайнераар Куйт Сиркуйт ажилласан юм байна.  Тэрээр дуучин Кети Перригийн зөвлөх дизайнераар мөн  ажилладаг гэнэ.           Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iim naiz busguitel bol goy do hohoho
2012-11-02
gunjee:
yaay yasan goy ym be? buh ymnii deed ni bha aztai saihan busgui shuuu
2012-11-02