Шатахуун ачиж явсан машин дэлбэрчээ
2012-11-02

Саудын Арабын нийслэл Эр Рияд  хотод шатахуун тээвэрлэж явсан машин заам заагч шонг мөргөж 23 хүн амь насаа алдсан хэрэг гарлаа. Осол үйлдвэрийн орчимд гарсан бөгөөд хажууханд нь байсан ачааны машин руу гал авалцсанаас ийнхүү олон хүний аминд хүрсэн аж. Осол гарсан газрыг бүхэлд нь  хамгаалалтад авч, энгийн иргэдийг аюулын бүсээс зайлуулж, аврах албаны ажилчид галыг унтрааж байна. Тус улсын эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр 35 иргэд шархадсан ба эдгээрийн дунд гадаадын хүмүүс ч байгаа аж. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
осол биш аллага
2012-11-04