
Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо пирамид хэлбэртэй 105 давхар, орчин үеийн өндөр зэрэглэлийн зочид буудал тун удахгүй нээгдэх нь. Уг барилгыг 1980-аад онд барьж эхэлсэн ч өнөөг хэр ямар нэг зориулалтаар ашиглаж байгаагүй аж. Харин анх удаа энэхүү барилга зочид буудал зорилалтаар үүдээ нээж байна. Барилгын ажил 10 жилийн турш үргэлжилсэн бөгөөд харин засал чимэглэлийн ажил 2009 оноос хийгдсээр өдийг хүрчээ. Энэхүү барилга нь манай дэлхийн 47 дахь хамгийн өндөр байшин болж байгаа юм.
Уг буудал нь “Пхеньяний Рюуг-Ён” нэртэйгээр ирэх оны дундуур нээлтээ хийх бөгөөд энэ нь Хойд Солонгостоо анхны олон улсын стандартад нийцсэн зочид буудал болох юм. Тус зочид буудал олон улсын Кемпински зочид буудалтай удирдлагын хувьд хамтаран ажиллаж байгаа аж.
Зочид буудалд дэлгүүрүүд, өндөр зэрэглэлийн зоогийн газар, оффисууд байрлах бөгөөд зочин хүлээн авах 150 люкс зэрэглэлийн, 3000 энгийн өрөөтэй байх юм.
Харин Хойд Солонгосын зарим эрх баригчдад уг зочид буудлын хэт чамин тансаг, гял цал байдалд дурамчихан байгаа гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ