“ДЦС-4”-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ
2011-11-02

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Дулааны цахилгаан станц-4” ТӨХКомпанид холбогдох хууль дүрэм, журам стандартуудын мөрдөлтийг хангуулах, осол аваариас урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажил, тэдгээрийн үр дүн, урьд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор арав дугаар сарын 25-наас шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар барилга, байгууламжийн ашиглалт, эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа, шугам хоолой, зуухны үйл ажиллагаа, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг шалгах, ачаа өргөх кран, лифт болон ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар хянасан байна. Мөн мэдээлэл холбооны хяналтын чиглэлээр “ДЦС-4” ХК-ны хотын болон дотоод холбоо, шуурхай удирдлагын диспетчерийн холбоо, мэдээллийн технологи, байгууллагын компьютерийн дотоод сүлжээ, интернэт, холбоо, мэдээллийн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалтын болон диспетчерийн удирдлагын мэдээлэл, холбооны найдвартай ажиллагаа, үйлдвэрийн галын ба хамгаалалтын дохиоллын хүлээн авах станц, зарлал мэдээллийн зориулалттай радио узелийн чанга яригчийн систем, теле-хяналтын систем, нэгдсэн цахилгаан цагны систем, богино долгионы радио станцын техник тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний байдалд хяналт тавьж шалгажээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг холбогдох яам, агентлагуудад хүргүүлэх юм. Энэхүү шалгалтын дүнг улсын хэмжээнд нэгтгэн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олон нийтэд мэдээлэх аж.
Shuud.mn
Сонин хачин