Сомали анх удаа эмэгтэй сайдтай болов
2012-11-05

Сомали улсын шинэ ерөнхий сайд Абди Фарах Ширдон улсынхаа гадаад хэргийн сайдаар Фаузи Есуф Хажи Аданыг гадаад хэргийн сайдаар томиллоо. Ингэснээр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй гадаад хэргийн сайдтай болж байгаа юм. Тэрээр зөвхөн сайд төдийгүй Сомали эмэгтэйчүүдийн дуу хоолой болон гарч ирлээ хэмээн  сайшаалтай хандаж байгаа хүмүүс олон байна. Улс төрийн орчин дахь эдгээр өөрчлөлт шинэчлэлт нь өнгөрсөн есдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Хэдийгээр эмэгтэйчүүдийн эрхийг хаагдуулж боогдуулдаг хэмээн олон улсаас зэм хүртдэг Сомали улс ийнхүү эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож эхэллээ. Гадаад хэргийн сайдыг нэлээд чухал ажлууд хүлээж буй юм. Тус улс 1991 оноос хойш хөрш орнуудтайгаа дайны байдалтай байгаа. Тэгэхээр энэ талын асуудлыг хариуцаж авч  буй сайдын шийдэх асуудал, гүйцэтгэх үүрэг, хариуцлага нэлээд ихсэх төлөвтэй байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин