
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүмбэр-Орд” орон сууцны хотхоны доод давхрын гаражид найман машин шатсан хэрэг өчигдөр 22.00 цагийн үед гарчээ. Үүний улмаас тус байранд амьдардаг таван иргэн угаартсан байна. Ослын шалтгааныг тогтоохоор Онцгой байдлын болон цагдаагийн ажилтнууд ажиллаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ