Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэлж байна
2012-11-05

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1999 оноос хойш Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Олон улсын хэлэлцээрийг Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоо 5 удаа байгуулж,биелэлтийг дүгнэх ажлыг зохион байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 11.16., 11.2 дахь заалтын дагуу МҮЭ-ийн холбоо Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт  2013-2014 оны улсын хэлэлцээг эхлүүлэх саналаа 2012 оны 10 дугаар сарын 29-нд Засгийн газар, МАОЭНХ-д ирүүлсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2 дэх хэсгийн дагуу Засгийн газар улсын хэлэлцээг хуульд  заасан хугацаанд нь өнөөдөр эхлүүлж байна. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, яам агентлагийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орж,шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсан нь Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна.Улсын хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр гурван талын уулзалт ярилцлага зохион байгуулж, Үндэсний хорооны хурлыг хийж, улсын хэлэлцээр байгуулах ажлыг үр дүнтэй болгох талаар Хөдөлмөрийн яамнаас олон арга хэмжээ зохион байгуулж,хэлэлцээрийг эхлүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх “Улсын хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх,түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудал”-ыг Улсын хэлэлцээрт оруулан байгуулна.
Shuud.mn
Сонин хачин