Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний уулзалтад үг хэлэв
2012-11-07

Лаосын нийслэл Вьентьян хотноо энэ сарын 5-6-нд болсон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний есдүгээр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Бүс нутгийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тус тус үг хэлэв. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж зохион байгуулж байгаа Лаосын талд талархаж, шинээр гишүүнээр элссэн Бангладеш, Норвеги, Швейцар улсад баяр хүргэв. 2010 онд Брюссельд болсон АСЕМ-ын өмнөх уулзалтаас хойш дэлхийн эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал үүссэнийг онцоллоо. Олон улсын валютын сангийн мэдээгээр Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 17,5 хувиар өссөн бөгөөд өсөлтийн энэхүү хурдыг хадгалах нь монголчуудын хувьд томоохон сорилт болж буйг тэмдэглэлээ. Түүчлэн 2010 оны АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас хойш дэлхийн зарим хэсэгт ардчиллын үйл явц өрнөж, ололттой байгааг ч мөн дурдаад эдийн засгийн өнөөгийн тодорхой бус байдлаас хамтдаа гарч, 2014 онд нийтээрээ тогтвортой өсөлтийг хангахыг АСЕМ-ын гишүүн орнуудад уриалав. Монгол Улс сүүлийн 20 жилийн дотор ардчилсан орон болж, эдүгээ эгнээндээ 140 орчим улсыг нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) тэргүүлж байгааг онцолж, 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох АОНХ-ийн сайд нарын 7 дугаар уулзалтад идэвхтэй оролцохыг АСЕМ-ын гишүүн орнуудад уриаллаа. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа орнуудад заах биш, гагцхүү туулсан замналаас олсон туршлагаа хуваалцахыг зорьж байгаа гэв. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн 20 жилийн тэртээ зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн орон АНУ, БНХАУ, Их Британи, ОХУ, Франц улс манай улсын цөмийн зэвсэггүй статусыг нотлон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг Ерөнхийлөгч цохон тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ Солонгосын хойг, Мьянмар, Сири зэрэг бүс нутгийн асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэв. Мөн АСЕМ-ын хүрээнд манай улсын явуулж байгаа үйл ажиллагааг танилцууллаа. Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд энэхүү уулзалт нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах олон талт яриа хэлцээний чухал суваг юм. АСЕМ-ын Дээд түвшний энэ удаагийн уулзалтад АСЕМ-ын гишүүн Ази, Европын 49 улсын төр, засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй нийт 3000 орчим төлөөлөгч оролцож байна.
Shuud.mn
Сонин хачин
Erdene:
Polishiin eronhiilegch jalaadaa elbegee um mani padni hum ongocoor ih nisvel neg l muu Jim boloh boluudaa oros hjtaduud sonin bolgono gesen shuu ta hediig humuus jig jug jriad l ban
2013-04-08
ХҮЗҮҮГҮЙ ДАЛАН ХУДАЛЧ ДЭЛХИЙ ХЭСЭЭД ХУДЛАА ХУЦАЖ МОНГОЛЫГ ШИВШИГ БОЛГОХ ЮМ ДАА
2012-11-07