
УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Чуулганаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Санал хураалтаар хуралдаанд оролцсон нийт гишүүний 80.4 хувийн саналаар Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга З.Энхболдод хандан Ц.Шаравдоржийг хүчээр албан тушаалыг нь өгүүллээ гэсэн агуулга бүхий үг хэлсэн юм. Харни хариуд нь УИХ-ын дарга "Таны диван дээр суусан нь энэ хүнийг ажлаа өгөхөд нь нөлөөлсөн байх. Чуулган гацаанд ороод байсан тул энэ хүн ажлаа өгөхөөр шийдсэн байх" гэсэн юм. Мөн УИХ-ын Д.Дэмбэрэл "Өөрийн хүсэлтээр" гээд ажлаас нь чөлөөлдөг моод дэлгэрээд байгааг анхааралдаа авахыг гишүүдэд сануулсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ