“Миний дэлгүүр”-ийн Далай ээж дахь салбарт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байна гэсэн хэрэглэгчийн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар Герман улсаас оруулж ирсэн хоёр нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа дууссан байсан байна. Тодруулбал, TYP CAPPUCINO 200 гр, SCHWARTAN брэнд ERDBEER SAUCE 125ml бүтээгдэхүүний хугацаа дууссан байжээ. Тиймээс ШӨХТГ-ын тус дэлгүүрт албан шаардлага өгч дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан бөгөөд цаашид дахин доголдол гаргахгүй байхыг анхааруулан улсын байцаагчийн албан шаардлага өгч хариуцлага тооцохоор болсон байна.
Д.Цэцэг