Адель: Би жингээ хасахгүй
2012-11-10

Сүүлийн жил хагасын дотор жинхэнэ од болж чадсан дуучин бол яахын аргагүй Адель билээ. Түүний  гаргасан цомгууд гайхалтай хурдан борлогдож, олны таашаал хүртсэн дива болж чадсан юм. Тэрээр саяхан USA Today сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагад түүний уран бүтээлээс гадна гадаад төрх,  жингийнх нь талаар ч  ярилцсан  байна. Адель “Миний тухай гарсан мэдээллүүдийг уншдаг. Тиймээ, би 14-16 размерын хувцас өмсдөг, гэхдээ би одоогийн байдлаар  эв эрүүл, бүх  зүйл хэвийн  байна. Хэрэв миний жин миний эрүүл мэнд болоод сексийн амьдралд нөлөөлөх юм бол би жингээ хасна. Түүнээс нааш би жингээ хасах бодол алга” хэмээн өгүүлжээ. Түрүүчийн долоо хоногт  Грэммийн шагналт дуучин Леди Гага Stylist UK сэтгүүлд “Адель надаас илүү тарган” гэж ярьсан.  Харин үүнд Адель анхаарал хандуулж,  эмзэглээгүй гэнэ. Тэрээр 2008 онд хуучин найз залуугаасаа салсны дараа нэг хэсэг архи ууж,  тамхинд донтоод байсан. Харин энэ байдлаасаа гарахад түүний маш их завгүй уран бүтээлийн ажил нь тусалсан гэдэг. Одоо тэрээр нөхөр охиныхоо хамтаар сэтгэл хангалуун амьдарч байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
AH54:
AH iinhan ene hotoor duuren sambaraa buulgaachee yooooooooooooo ner hundee bodooch97
2012-11-11
ene ch mod hasahgui bna l dee, buur hogshrohoorgui argaguin erhend Lagerfeld shigee haschihaad daraa n bas neg zaluu targanaa targanaar n duudaad zogsoj bh bh, toirogtood
2012-11-11
snlllll bna dag dajgui sh de
2012-11-10
Gagagaas ym ymaaraa l iluu l huuhen
2012-11-10
bas har tamhi tataj bsan hereg uu
2012-11-10
anudari:
etseg ehees zayasan biegiin yah gd bga ni be humuusee
2012-11-10